
“Хойд эцэгтээ зодуулж толгой , гар , нуруу нь хугарсан 3 настай хүү ухаангүй байна”
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 03 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна.

3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлэгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э буюу хойд эцэг нь “юмнаас уначихлаа” гэж хэлээд эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.

Э буюу хүүгийн хойд эцэг нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа хэлэхдээ: “Хойд эцэгтээ зодуулсан 3 настай хүү тархиндаа маш хүнд гэмтэлтэй , баруун гар нь хугарсан , шулуун гэдэс нь бяцарсан. Хоёр дахь өдрөө эрчимт эмчилгээ хийж байгаа ч биеийн байдал нь дээрдээгүй , маш хүнд байна” гэлээ.
Эх сурвалж: mass.mn

