Өлзийжаргал, Зоригоо нарын хуучны зургууд болон ханийнхаа тухай хэлсэн талархалын үгс

Ж.Өлзийжаргал болон түүний нөхөр Б.Зоригт нар Монголын маань хөдөлмөрч , үнэнч , эерэг гэр бүлийн нэгэн төлөөлөл билээ. Тэд сошиалд нилээд идэвхитэй байдаг учраас тэднийг танихгүй хүмүүс ховор бизээ. Тухайлбал ТӨМС ЗОРИГОО гэх үг тэдний хөгжилтэй сошиал бичлэгнээс үүдэлтэй.
Саяхан хосууд маань шинэхэн үрээ өлгийдөн авч охин үртэй болсон билээ. Сайхан хосынхоо хуучны ховор зургуудаас хуваалцахын ялдамд Ж.Өлзийжаргалын ханийнхаа тухай хэлсэн сайхан үгнүүдээс хуваалцая:
Ж.Өлзийжаргал: “3 цаг тасралтгүй хэрэлдэж хэрэлдэж ер нь тэгээд өөр яаж ч чадахгүй хэрэлдээд л байхыг , “Салъя” гэж хэлчихээд дотроо бол битгий яваасай надаас бүү холдоосой гэж бодохыг , Үнэн зохилдлогогүй хувцаслаад, үс гэзэг нь дэлбэрсэн байхыг харснаа “хөөрхөн шүү” гэж бодохыг , Муудалцчихаад залгахад нь авахгүй гүрийсээр байгаа мөртлөө “ахиад ганцхан залгачих” гэж бодохыг , Утасаа оролдоод тоохгүй байвал намайг тоосонгүй гэж гомдож тунирхаж байн байн муухай харж цэхэн цохон хийхийг , Хардуулж харамлуулмаар байхад “итгэдэг” гээд тоохгүй үед хөлдүүг нь гайхахыг , Нас нь явчихсан мөртлөө нүдэнд “бацаан” шиг л харагдаад байхыг , Харах болгонд инээд хүрээд баярлаад байхыг , Хийсэн хоол нь амтгүй ч хичээж хийсэн шүү гэж амтархан идэхийг , Хамгийн сайхан хүнийг өөрийн болгосон юм шиг санагдахыг , Хамтдаа насан туршдаа хэрэлдэхдээ хэрэлдээд, инээхдээ инээгээд амьдармаар санагдахыг ХАЙР гэдэг”
Ж.Өлзийжаргал: “Би чиний анхны үнсэлт, анхны бүсгүй, анхны болзоо чинь байх албагүйч Чиний сүүлчийн гэсэн бүх үнэ цэнэтэй зүйл чинь байхыг хүсдэг”
Ж.Өлзийжаргал: “Унаад босохын хооронд хичнээн хүн урваж хичнээн хүн үлдэхийг харах завшаан тохиодог. Тэр үед үлдэх хүн хүний хань л үлддэг юм шүү”
Ж.Өлзийжаргал : “Эрэгтэй хүн халамжтай байж чадвал , Эмэгтэй хүн аашгүй байж чадна”
Ж.Өлзийжаргал: “Мөнгөтэй баяндаа бус хань сайтай нь жаргадаг хорвоо”
Ж.Өлзийжаргал: “Яахав би чадвал чадна л даа. Гэхдээ чи хажууд байгаа болохоор дадку дадкун байна би юу ч дадкун байна.”
Ж.Өлзийжаргал: “Миний нар , сайн хань сайхан залуу минь би чинийхээ дэргэд байхад хамгийн ихээр тайван байж чаддаг. Миний үргэлжийн үнэнч дэмжигч чамдаа хайртай шүү. ”
Ж.Өлзийжаргал: “Хэрэлдээд алалцаад муу муухайгаа харуулаад байгаа хирнээ хайрлаал байж байдаг хүнийг ХАНЬ гэнэ”
Ж.Өлзийжаргал: “Сайн бүсгүйтэй учирсан эр хүн далавчаа дэлгэн дүүлэн нисдэг гэнэ , Сайн эртэй учирсан бүсгүй хүн үзэмж гоо цэцэг болон дэлгэрдэг”
Ж.Өлзийжаргал: “Миний хамгийн зөв бөгөөд зэвүүн сонголт хань минь юм”
Ж.Өлзийжаргал: “Амьдралдаа ойлгож авсан хамгийн том сургамжаа хэл гэвэл Хүний хань гэдэг найз , ах дүү , халамжит нөхөр , дүү , хамаатан ер нь бүхнийг оролдог шидтэй юм байна .” гэх мэт сайхан үгсийг ханьдаа зориулж бичиж байжээ.