Холимог тулаанч Ө.Баярмандах: “Миний нар 2009 онд мандаж 2023 онд жаргалаа”

Холимог тулаанчдын дунд Жалам хар нэрээрээ танигдсан Ө.Баярмандах өөрийн цахим хуудсандаа ийнхүү эмгэнэл бичлээ: “Миний хөөрхөн алаг үрд нагац эмээ нь Өсөхбаяр гэж нэр өгсөн ч би Билгүүн гэж нэр өгч тэр нэрээр нь дууддаг байлаа ойр дотны хүмүүс бүгд л Билгүүн гэдэг байлаа.”
Ө.Баярмандах: “Миний нар 2009 онд мандаж 2023 онд жаргалаа. Сагс тоглох дуртай , хүн бүхэнд хүндэтгэлтэй ханддаг , хөгжилжилтэйгээр аавтайгаа хааяа андаа гэж ярьдаг байсан юм үр минь надад байсан ганцхан “Нандин эрдэнэ” нартын хөрсөнд шингэж аав ээжийн , эмээ өвөөгийн бурхан байсан хүү минь ,хайрын бурхан боллоо. Чиний минь хөгжилтэй, ухаалаг , тусархаг , даруухан гэгээн дүр аав ээж эмээ өвөө ах дүүс биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болноо. Амгалан нойрсдоо үр минь” гэжээ.
Гэр бүл , төрөл төрөгсдөд нь Гүн эмгэнэл илэрхийлье.