Бохир заваан “ТҮЦ”-нүүдийг буулгах нь зөвүү буруу юу? Эсвэл өөр шийдэл хэрэгтэй юу?

Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ автобусны буудал бүрд бий. Хэр удаан хадгалсан нь үл мэдэгдэх өнгө нь гандсан бараа өрөөтэй харагдах нь элбэг. ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: “GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрийг ТҮЦ-тэй харьцуулах нь шударга бус, ТҮЦ-т ажилладаг иргэдийг хэтэрхий заваан хогондоо баригддаг гэж эндүүрэхээ болих, ажилладаг хүмүүсийг доромжлох, нэр төрийг нь гутаахгүй байх зэрэг шаардлагуудыг тавьж мэдээлэл хийсэн.”

Гэвч ихэнх автобусны буудлын ТҮЦ-нүүд аль ч улиралд хадгалалтын горимд нийцэхгүй ороомог, пришоки, бууз, хуушуур, бургер, кимбабыг ил лангуун дээр хонуулж зарж, худалдаалдаг, эргэн тойрноо ч цэвэрлэдэггүй.

Мөн өсвөр насныханд ширхэгийн тамхи худалдана, гаднах нь халтайсан, тавцангууд нь зузаарсан тоостой, чанасан өндөг нь лангуун дээр нь хэд хоносон нь мэдэгдэхгүй ил задгай, нууцаар архи зарах тохиолдол ч цөөнгүй, худалдагчын харьцаа нь ёс бус гээд тоочоод байвал их байдаг. “Сайн байна уу, Баярлалаа” гэх үг худалдагчдынх нь амнаас унах нь цөөн. Энэ бол байдаг л асуудал мэт ханддаг.

Амьжиргаагаа залгуулах гэсэн хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ худалдаалагддаг эд зүйл, хүнсний бүтээгдэхүүнд нь анхаарах хэрэгтэй болов уу. Олон айлын амьдралын баталгаа хэдий ч хаа хаанаа хариуцлагатай, цэвэрхэн, өнгө төрхөө сайжруулдаг сэтгэлтэй байж эрүүл мэнд болоод Нийслэлийн өнгө төрхөндөө анхаарах хэрэгтэй болов уу Эх сурвалж: mass.mn