
Нөөц бүрдүүлэх зорилгоор 10.000 төгрөгийн дэвсгэртийг дахин хэвлэжээ
Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрттэй холбоотой сүүлийн үед шүүмжлэл ихээр гарч байгаа билээ.

Үүнд Монголбанк дараах тайлбарыг хийжээ: “Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементүүдийг сайжруулах, нөөцийг дахин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд 10,000 төгрөгийн дэвсгэртийн хувьд анх 1995 онд хэвлэгдэж байсан. Хамгийн сүүлийн хэвлэлт нь 2014 онд хийгдэн, улмаар нөөцийг дахин бүрдүүлэх шаардлагатай болоод дахин хэвлэсэн. Иймд 2021 онд нөөцийг дахин бүрдүүлэх, ингэхдээ хамгаалалтын элементийг олон улсын дэвшилтэт технологи, стандартад нийцүүлэн дурсгалын болон энгийн хувилбараар дахин хэвлэсэн” гэлээ.
