
“Би Монголын хамгийн муу зураач байж болно. Гэвч бибээр дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй зургийн багш билээ” гэлээ
Зураач Л. Өнөрчимэг өөрийн сошиал хуудсандаа ийнхүү бичжээ: “Өнөрчимэг намайг өмнөөс минь өмөөрөх хүмүүс олон…Намайг араас минь муулах хүн ганц нэг ч байхгүй ээ”

Л.Өнөрчимэг: “Учир нь Монголчууд бид аливаа хүний мөн чанарыг танихдаа өөрийнхөө нүдээр тогтож харан, мэнд мэндэлцэж , гар барилцан танилцаад, элдвийн инээдтэй зүйлсээр хуучилж ярилцаад, уурлуулж уйлуулж , шоолж шүүмжлэн тунаж тунирхаж , дуулж найрлаад , тусалж инээлгээд… ингээд янзыг нь үзээд, хувцсаар нь бус ухаанаар нь үдэж, эцэст нь үнэрлээд үдэхдээ… нүдэндээ нулимстай “Хайртай шүү , Чи минь Ард түмний гавьяат” шүү гэсээр үлдэж хоцордог юм.”

Л.Өнөрчимэг: “Хаа байсан олон жилийн дараа өтөл насандаа дахиад нэгхэн удаа тааралдахдаа ч гэсэн бүхий л дурсамжаа ярьцгааж, нэг нэгнийгээ насан туршдаа санан дурсаж явсныгаа хэлж, сугадаад үүрүүлээд… үнсээд тэврээд “Маш их санасан шүү” хэмээн уулздаг юм. Монголчууд бид ийм л хүмүүс гэдгийг би мэднэ.”

Л.Өнөрчимэг: “Бибээр Монголчууд та нарыгаа өөрөөр буюу араас минь хутгалж, өмнөөс минь муулж, ядарсан хүнд ноёрхож, задарсан хүнээс айдаг гэж төсөөлж мэдэхгүй ээ” гэлээ.
