Нара: “Өөр лүүгээ өнгийж учир шалтгааныг олох гэж хичээлээ. Оллоо , гадарлалаа , засах гэж гэх үү , давах гэж гэх үү , эмчлэх гэж гэхүү бас ч үгүй үзэж байна.”

Нара: “Сошиал оролгүй сар гаран болж үзлээ. Амьдарч болмоор л юм байна хэхэ. Гэхдээ нүүр номынхоо сайхан хүмүүсийг саналаа. Монголчууд сошиал дээр алж талах нь наагуур хүмүүс байдаг шиг гэтэл амьдрал дээр инээмсэглэл тодруулсан , хайрлаж дэмждэгээ илэрхийлсэн нь олон байдаг юм билээ.”
Нара: “За хүмүүс яахав өөр лүүгээ 100% өнгийж учир шалтгааныг олох гэж хичээлээ. Оллоо гадарлалаа , засах гэж гэх үү , давах гэж гэх үү , эмчлэх гэж гэхүү бас ч үгүй үзэж байна. Тэгээд гадагшаа ч бас харлаа. Зарим хүмүүс ч сүү шиг биотой хэр нь хэн нэгэн унахыг хүлээж , отож анаж байдаг аятай байдаг нь бас цөөнгүй болжээ. Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо ч сайнаар нь хүрээлүүлж , мууг нь блоклож өөрөө ч тайван , өрөөлийг ч тайван байлгахад ганц би биш нийтээрээ суралцмаар юм байна даа гэж бодогдлоо.”
Нара: “Ер нь бид өөрсдөө ч нэг их олигтой амьдарч чаддаггүй ,бусдыг ч олигтой амьдрахад саад тээг болдог үндэстэн болсон шиг байна. За тэгээд дээгүүр ч байж болохгүй , дундуур ч байж болохгүй , доогуур ч байж болохгүй энэ улсад одоо алины хэлэхээр явахав. Өөрийнхөөрөө л явахаас яалтай билээ. Өнөө орой лайвднаа хө, гэхдээ тэр лайв нийт бүгдэд биш зөвхөн намайг болон гэр бүлийг минь дэмжиж бас зөв шүүмжилж байдаг дэмжигчиддээ чин сэтгэлээ уудлах лайв юм.”
Нара: “Би цаашид троллуудыг блоклодог болно. Үг сөггүй блок. Хорон муу үгээр утуулаад суух шаардлагагүй. Өөрсдөө сэвгүй мэт намайг төгс байлгах гэсний хэрэггүй. Би алдаатайгаа оноотойгоо өөрийнхөөрөө амьдарна. Сошиалд орохгүй байх хугацаанд санаа тавьж , захиа бичиж , урам зориг өгч байсан хүмүүстээ маш их талархаж байна. Хүн гэдэг урмын амьтан. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг хэр нь өөрт гай болоогүй хүнийг уралдан гишгэлж адаг муугаар булшилдаг хүмүүс өөрсдөө бас сэтгэцээ үзүүлмээр юм байна даа гэж бодогдсон. Өөрт муу зүйл хийгээгүй хүнийг үзэн ядаж үхэхийг нь хармаар болтлоо тал талаас хараагсад өөрсдөө яагаад тэгж гэмгүй хүнийг харааж байна , би гэж өнгийхгүй нь харамсалтай бизээ. Эцэст нь бусдыг шүүж шүүмжилж бусдад заах шиг амар юм алга! Харин өөр лүүгээ өнгийж өөрийн алдаа бурууг олж өөрт юу тохиолдоод байгаагаа олж өөрийнхөө тэр байдлыг засна гэдэг амаргүй эд байдаг шиг байгаа юм. Орой сайхан тухтай яринаа ” гэлээ