Тэгээд гарч ганц тамхи татчихаад эргэж ороод эхнэрээ тэвэрч өргөөд эргүүлж тойруулаад уучлалт гуйсан чинь охидын маань баяртай байгааг…

Нэг удаа эхнэртэйгээ маргалдаад би гэрээсээ явахаар болов оо. Хангир янгир гээд хамаг юмаа баглаад гарлаа. Тэгсэн ардаас нэг охин маань дагаад гараад ирлээ. Миний охин яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь: “Таньтай хамт явъя” гэж байна. Тэгэхээр нь “Аав нь явахгүй ээ. Тамхи татчихаад удахгүй эргээд орно. Ор миний охин. Ээждээ харин битгий хэлээрэй” гэлээ.
Охин маань оров уу, үгүй юу “Ямар сүртэй юм бээ. Тамхи татчихаад эргээд ороод л ирнэ гэж байна ш дээ” гэх хаалганы цаанаас сонсогдож байна. Инээд хүрээд явчихлаа. Тэгээд гарч ганц тамхи татчихаад эргэж ороод эхнэрээ тэвэрч өргөөд эргүүлж тойруулаад уучлалт гуйсан чинь охидын маань баяртай байгаагээ…
Ямар буруу юм хийчихээд, яагаад уучлалт гуйж байгаа юм бүү мэд. Аав л уучлалт гуйчихвал бүх зүйл ок гэсэн хууль манайд үйлчилж байна даа… хэмээн бичжээ. Эх сурвалж: Мэдрэмж хуудас