Екатрина Ж.Өлзийжаргал: “Охин үр заяасан ээлтэй сайхан Бар жилдээ баярлалаа”

Екатрина буюу Ж.Өлзийжаргал болон түүний нөхөр Б.Зоригт нар Монголын маань хөдөлмөрч гэр бүлийн нэгэн төлөөлөл билээ. Тэд сошиалаар өөрсдийн бизнесээ сурталчилахаас гадна хөгжилтэй бичлэгүүд хийж сошиалд нилээд идэвхитэй байдаг учраас тэднийг танихгүй хүмүүс ховор.

Энэхүү сайхан хосууд маань саяхан шинэхэн үрээ өлгийдөн авсан ба хөөрхөн охин үртэй болсон юм.  

Гэргий болох Ж.Өлзийжаргал саяхан өөрийн сошиал хуудсанаа ийнхүү талархалаа илэрхмйллээ: “Бар жилдээ баярлалаа. Маш сайхан ээлтэй, үр өгөөжтэй жил байлаа. Хамгийн чухал нь бяцхан үртэй болсон. Туулай жил маань бас хийморьтой сайхан байх болноо.” хэмээжээ.

Тэрээр анхны хүүхдээ төрүүлээд хос хоёр маань шинэ адал явдалуудтай нүүр тулж л байгаа бололтой. Саяхан сошиал хуудсандаа : “Хүүхдээсээ болж их хэрэлдэх шинжтэй дэг шүү. Анхны хэрүүл гараад эхэллээ ш дээ хэхэ. Зүгээр бааснаас болоод хэрүүл гарч байна. Хүүхэд зогисуулаад шууд миний буруу болдог байна ш дээ. Хүүхдээ салхиар сэвлээ гээд аав нь надруу дайрч ч байх шиг. Би ид шидтэй болоод салхи гаргаад түүнийгээ сэвээд байгаа юм байхоо. ” хэмээн цахим хуудсандаа хөгжилтэй пост оруулжээ.

Сайхан гэр бүлдээ эрүүл энх , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.