
Зураач Л.Өнөрчимэг хүүгээсээ дахин томоохон бэлэг авлаа
Гоц авъяастан , Зураач Л.Өнөрчимэг сошиалд нилээд идэвхитэй нэгэн. Тэрээр өнөөдөр хүүгээсээ Iphone 14 promax утас бэлгэнд авсанаа цахим хуудсанаа хуваалцжээ.

Саяхан мөн 8-р сард хүүгээсээ машин бэлгэнд авч байсан удаатай.


Түүний хүүдээ хичнээн их баярлаж явдагаа хуваалцсан дараах ярилцлагыг хүргэе.
Сэтгүүлч: “Таны хүүг алс хол хүний нутагт ажиллаж, амьдардаг гэж мэдэх юм байна. Хүүгийнхээ тухай бидэнд яриач?”
Л.Өнөрчимэг: “Миний хүү багаасаа өвөө эмээтэйгээ, ээжтэйгээ хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ хамт өссөн. Би ганц хүүтэй. Бид хоёулхнаа. Өвөө, эмээ нь бурхан болсон. Гэлээ ч одоо манай талын 10 айл тэрнийг минь над шиг л хайрлаж хамгаалдаг. Хүү маань багын л хэрсүү, ухаалаг, бүх зүйлийг чаддаг, бахархалт хүн. Одоо ч хэвээрээ. Өндөр боловсрол эзэмшсэн, хувь хүний хөгжил, төлөвшил, хүмүүжлийн тухайд бусдыг дагуулам сайн чанар олонтой. Нөхөрлөж, хайрлаж, энэрч мэддэг сайн эр хүн шүү миний хүү.”

Сэтгүүлч: “Хүү тань танд машин бэлэглэж байсан?”
Л.Өнөрчимэг: “Хүү минь надад ихийг өгсөн. Хүний нутагт байгаа ч гэсэн дэргэд юм шиг хайрлаж, халамжилж юугаар ч дутаадаггүй. Өгч байгаа зүйлийн том, жижиг их багад учир утга нь оршиж байгаа юм биш. Ээжийгээ хайрлаж байгаа сэтгэлийг нь мэдэрч явахад хэчнээн нөмөртэй байдаг гээч. Миний хүү ээждээ урлангийн байр гээд бүхнийг өгсөн. Заримдаа ч эгч нь ичдэг шүү. Би хүүдээ гэр орон бэлдэж өгч, тусад нь гаргах үүрэгтэй ч тэгж чадаагүй. Тэр минь бүхнийг өөрөө бий болгосон.”

Сэтгүүлч: “Хүүдээ юу гэж хэлмээр байна?”
Л.Өнөрчимэг: “Эд материал, үнэтэй зүйлүүдээс илүү надад хүү минь байгаа нь хамгийн том бэлэг, аз жаргал минь юм даа. Намайг хэзээд ойлгодог, дэмжиж хайрладаг ийм сайхан хүү надад байна. Амьдралд бүдэрмээр олон даваа гарч ирдэг ч тэр даваа бүрт намайг дахин шинээр амьдрах урам зориг, хүчийг өгдөг ганц хүн минь миний үр л юм даа. Үртэй хүн үрээ харж баярлахаас өөр сайхан баяр гэж юу байх вэ. Надад хүүгээсээ сурч байгаа зүйлүүд ч их олон. Сэтгэл хөдлөлөө дарах, харилцааны соёлыг эрхэмлэх, тэвчээртэй байх гээд л. Тиймээс ээж нь хүүдээ өөртөө хүсдэг сайхан бүхнээ хүснэ. Эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрах хэрэгтэй. Би ч эрүүл байж хүүдээ олон жил хань болно гэж боддог. Хүүдээ хязгааргүй их хайртай шүү, ээж нь.” гэлээ.

Эх сурвалж: eguur.mn