
“Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны хөгжилтэй харилцан ярианы хэсгүүдээс
Хэд ч үзээд уйддаггүй бүтээлүүдийн нэг бол Франко Кастеллонагийн найруулж, алдарт жүжигчин Адриано Челентано, Орнелла Мути нар гол дүрийг нь бүтээсэн “Зөрүүд эрийг номхотгосон нь” хэмээх Итали кино билээ. Үйл хөдлөл, үг яриаг нь хараад , сонсоод л сэтгэл сэргэж, сэтгэл гижигдэм хөгжилтэй хайр хүргэм кино юм.

Ингээд тус киноны буруу ишилсэн сүх шиг зөрүүд эр гэдгийг илтгэх хөгжилтэй харилцан яриануудаас хуваалцая:
Бүсгүй: Та дургүйцэхгүй бол танилцъя. Намайг…
Зөрүүд эр: Тэгээд л зогсчих. Элдэв юмаар толгойгоо гашилгаад яахав.

Зөрүүд эр найздаа хандан: Эхнэр авахаасаа өмнө чи тэнгэрт жиргэх бялзуухайг ч алдалгүй хардаг байсан. Одоо хүйсээ ч олж харахгүй болж…

Бүсгүй: Та ч гэсэн далдыг хардаг юм биш биз?
Зөрүүд эр: Заримдаа.
Бүсгүй: Тэгвэл одоо юу болох вэ?
Зөрүүд эр: Чалчихаа болихгүй бол шөл чинь хөрнө.

Бүсгүй: 40 гэнээ? Чамайг 40-тэй гэхээргүй юм. Оворгүй юм. Би 25-тай
Зөрүүд эр: Чамайг ч бас 25-тай гэхээргүй юм. Би 26-тай байх гэж бодсон.

Бүсгүй: Элиа, чи хаачих нь вэ?
Зөрүүд эр: Тонитой уулзая.
Бүсгүй: Цаадах чинь хатгалгаа авчихсан.
Зөрүүд эр: Би тэрний эрүүл, өвчтэйг асуугаа юу?

Бүсгүй : Хувцастай, хувцасгүй байх нь падгүй гэсэн үү? Тэгвэл өнөө орой ингээд явъя л даа. Сайхан байна уу?
Зөрүүд эр: Үгүй.
Бүсгүй: Миний өмнөөс ичиж байна уу?
Зөрүүд эр: Үгүй ээ, өмнөөс чинь даарч байна.

Зөрүүд эр: Би дурлаагүй бүсгүй хүнтэй унтаж чадахгүй.
Бүсгүй: Тэгвэл чи хэдэн удаа дурлаж байсан юм?
Зөрүүд эр: Хэзээ ч дурлаж байгаагүй.








