Орос зурхай: “Туулай жилд таныг юу хүлээж байна вэ?”

РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна. Ирэх туулай жилд таныг юу хүлээж байна вэ?
Хулгана жилтэн: Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой. Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна. Үхэр жилтэн: Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй. Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна. Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай. Бар жилтэн: Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй. Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ. Туулай жилтэн: Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна. Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй. Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай. Луу жилтэн: Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна. Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй. Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй. Могой жилтэн: Могой жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна. Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна. Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй Морь жилтэн: Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө. Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай. Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил. Хонь жилтэн: Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно. Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй. Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй. Бич жилтэн: Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна. Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна. Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй. Тахиа жилтэн: Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй. Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална. Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна. Нохой жилтэн: Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй. Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна. Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй. Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Гахай жилтэн: Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй. Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ. Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой. Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай. Эх сурвалж: shuud.mn