
Ч.Уранхолбоо: Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь
Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань одоо 6 хүүхдийн ээж билээ. Тэрээр өөрийн охиноороо ийнхүү бахархлаа.
Ч.Уранхолбоо: “2 ихрийн маань нэг Сорхон-гуа. Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь.”
Ч.Уранхолбоо: “Генетик оношилгоогоор хүртэл амжилтанд хүрэх зам нь бусдыг гэх зүрх сэтгэл нь гэж оношлогдсон байдаг. Ээж минь ядарлаа ээждээ туслья гээд л урд хойно ороод бүх зүйлд сэтгэл гаргаад гүйнэ , заримдаа анай нар нь уйлчихсан байвал аргадаад тэврээд битгий уйлаарай миний анай хөөрхөн шүү гээд сууж байна, жаахан дүүгээ төрсөн цагаас харж хандаад дүүгээ хамгаалана гээд үнэхээр хүчтэй, зоригтой сэтгэл нь гэрэлтсэн нэг охин манай гэрт байнаа”
Ч.Уранхолбоо: “Харин ихрийн маань нэг энэ хорвоо дээр ийм тайван хүүхэд байдгаа гэмээр намбалаг хөөрхөн охин бий. Энэ удаад Сорхон-гуа охин маань ээжтэйгээ хамт зураг авалтанд орж дурсамжийн дэвтэртээ нэгэн хуудас шинээр нэмсээн” гэлээ