Боорцогтой , хийцтэй цай-Гэрийн цайг орлож , ядаргааг тайлах , хаана ч хэрэглэх боломжтой

Хийе гэсэн чин сэтгэл байвал хийх арга нь олддог гэдэг дээ. Олон жилийн судалгаа, туршилтын үндсэн дээр инноваци шингээн бүтээсэн “Говийн хийцтэй цай” брэнд маань худалдаанд гараад удаагүй ч хэдийнээ хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ. Амт үнэхээрийн сайхан гэх магтаалууд их сонсогдож , үйлдвэрлэлээ ч дийлэхгүй байгаа сурагтай.
Өмнөговь аймагт үйлдвэрлэдэг бөгөөд өмнөх оны 10-р сарын 14-нөөс Улаанбаатар хотноо буюу GS25 сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбараар худалдаанд гарчээ.
Борц, нунтаг хийцтэй цай , шар будаа , шар тос , боорцог зэргийг аяганд нь тус бүрийг нь жижгээр савалжээ. Таньд халуун ус байхад л хангалттай аж.
Үнийн хувьд үйлдвэрийн бөөний үнэ нь 3500 төгрөг ба GS25 сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа жижиглэн үнэ нь 4500 төгрөг гэнэ.
Говь нутгийн уламжлалт цайны соёл буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар “Унд” хэмээх өдрийн хоолыг инноваци шингээн бүтээсэн энэхүү “Говийн хийцтэй цай” нь хэрэглэгч таны цаг завыг хэмнэхээс гадна гэрийн цайг орлож ядаргаа тайлах ач тустай ажээ.
Гэрийн цайг орлож , ядаргааг тайлах , хаана ч хэрэглэх боломжтой энэхүү бүтээгдэхүүнийг бүтээсэн хамт олонд баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе