
А.Цэгмэд: “Хань маань бурхан болоход миний нэг хэсгээс суга татаад аваад явчих шиг л болсон”
МУГЖ А.Цэгмэд zogii.mn сайтад дараах сайхан ярилцлагыг өгчээ.
А.Цэгмэд: “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг заавал төгс байлгах гэж хичээдэг. 10 хуруу тэгш байлгах гэж шаарддаг. Өөрийнхөөрөө байлгах гэдэг. Үгүй шүү дээ, тэр 10 хурууны чинь 3-5 хуруу нь л тэгш байхад болно шүү дээ. Үлдсэн нөгөө 5 хурууг чинь эмэгтэй нь засна шүү дээ. Эмэгтэй нь ч өөрөө 10 хуруу тэгш байхгүй ч байж болно шүү дээ.”
А.Цэгмэд: “Би бол бэрүүддээ охин шигээ ханддаг. Би чинь хоёр хүүтэй. Би бэрүүддээ охин хүүхэд минь шүү гэж хандвал тэр айл гэр амгалан тайван сайхан. Дундаасаа хэд хэдэн хүүхэд төрүүлээд нэг гэрийн эр эм хоёр гэдэг чинь нэг цул хүн шүү дээ. Нэг цул хүнийг хоёр хүн болгож салгаж харьцана гэдэг бол жаахан онцгүй санагддаг. ”
А.Цэгмэд: “Хүүхэд байхдаа би их радио сонсдог хүүхэд байдаг байсан. Одоо ч гэсэн миний нэг хүү радио нэвтрүүлэгч. Миний хань , миний хоёр хүүхдийн аав хүн бол Монголын гайхалтай дуу хоолой болсон хүн байсан. Монголын ард түмэн маань мартаж чадахааргүй гайхалтай төрийн дуу хоолой хүн шүү дээ. Нөхрийнхөө хоолойг анх радиогоор сонсоод биширдэг байлаа тэгээд энэ лав их олон хүүхдийн аав , их сайхан ханагар сайхан хүн байхдаа гэж боддог байлаа. Тэгсэн сүүлдээ өөрөө эхнэр нь , хоёр хүүхдийнх нь ээж болсондоо. Би 18-тай , хань маань 25-тай байхдаа учирч байсандаа. ”
А.Цэгмэд: “Хичнээн ертөнцийн хаа нэгэн өнцөгт , хичнээн хол байсан ч сэтгэлд минь их ойрхон. Санагалзахын сайхан гэдэг тийм сайхандаа. Хүүхдүүдийн маань аав бурхан болоод явчихлаа гэхэд их хэцүү байлаа. Яг миний дэргэдээс 30, 40 жилийн дараа миний энд байгаа орон зайг суга татаад аваад явчихаж байгаа юмшиг болсон. ”
А.Цэгмэд: “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол Уучлал. “Уучлахгүй бол энэ уужим дэлхий чинь давчдаад , уушиг зүрх дарагдаад байхаар нь би цөмийг нь уучилсан. Цаанаас минь байнга хайр ундардаг” гэдэг шүлгэнд би их дуртай. ”
А.Цэгмэд: “Би ард түмэндээ их баярлалаа гэж хэлье. Намайг Цэгмэд гэдэг нэрийг минь марттал “Ажаа , ажаа” гэдэг. Энэ бол ард түмний минь хайр. ”
А.Цэгмэд: “Би “Ээжийнхээ ачийг яаалаа даа” хэмээх дууг дуулсан гэвэл алдас болно. Аяламшаа болсон гэх юмуу. Тэр дуугаа клипжүүлээд ээжийгээ тоглуулж дүрсжүүлсэн юм. Одоо хааяа би тэр клипээ үзэхээр ээжтэйгээ уулзсан юмшиг болдог. Тэгэхээр залуучууд минь ээж, аав , эмээ , өвөөгөө амьд байхад нь дүрс , дууг нь авч үлдэж байгаарай гэж захиж хэлмээр байна. ”
Эх сурвалж: zogii.mn