
Чин сэтгэлээсээ инээмсэглэж чаддаг , амьдралд хайртай бүсгүй
Энэ зургийг эхлээд санаандгүй хараад ямар гоё дулаахан зураг вэ гэсэн мэдрэмж төрлөө тэгээд тогтож хартал ямар гоё инээмсэглэдэг бүсгүй вэ гэж харлаа, дараа нь түүнийг яг барьсан цэцэг шигээ гэгээлэг , цагаахан сэтгэлтэй , нэг тийм чин сэтгэлээсээ хүн юмшиг санагдлаа. Тэгээд тухайн зурган дээрх тайлбарыг дэлгэрэнгүй хартал , түүний талаар ийнхүү бичжээ:
Энэхүү дулаахан , эерэг зураг нь манай улсын урдаа барих чадварлаг гэрэл зурагчдын нэг болох Жанибек-ийн дарсан зураг ажээ. Тэрээр өөрийн албан ёсны сошиал хуудас болох “Jani Xposes” фэйсбүүк хуудсандаа энэ зургийнхаа талаар ийнхүү тайлбарлажээ: “Танилц, Оюунтунгалаг нэртэй бүсгүй. Тэрээр намайг бодвол ажилсаг гэж жигтэйхэн бас амьдралд их хайртай нэгэн юм. 3-4 жилийн өмнө манай байранд үйлчлэгч болж орсон юм л даа. Үүрийн 5 цагт гадаа цэвэрлэгээгээ хийгээд дуусчихдаг. Энэ охиныг ирсэнээс хойш манай байр их цэвэрхэн болж хүмүүс ч хогоо хаях нь багасаж байгаа нь илт мэдэгдсэн юм. Би нэг удаа гэрлүүгээ орж байхдаа нэг зайрмаг өгсөн чинь хөөрхөн жоохон хүүхэд шиг баярлаж инээгээд, баярлалаа ахаа гээд авсан, яагаад ч юм эерэг энеритэй санагдсан. Тэгээд хөргийг нь даръя гэж бодоод авсан зураг юм. Цэцэг барьсан шалтгаан нь энх тайванг илэрхийлсэн утгатай юм. Та бүхэн энэ бүсгүйгээс үлгэр жишээ авч ажлыг гололгүй чин сэтгэлээсээ хийж , ямарч амьдрал туулсан аз жаргалтай мөчийг нь харж амьдраарай” хэмээх тайлбарын хамт энэ сайхан зургийг нийтэлжээ.
Үнэхээр л аливаад чин сэтгэлээсээ хандаж , алхам тутмаасаа аз жаргалыг мэдэрч чаддаг эмэгтэй гэдэг нь түүний инээмсэглэл , нүдний харцнаас харагдаж байгаа мэт
Эх сурвалж: “Jani Xposes” фэйсбүүк хуудас , “Гэрэл зурагчин Жанибекийн уран бүтээл”