
Хөдөлмөрийн баатар “Намсрайн Сувд” гуайн ховор зургуудаас
Хүн бүрийн мэдэх хайртай уран бүтээлч , УДЭТ-ын жүжигчин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Намсрайн Сувд эгчийнхээ ховор зургуудыг хуваалцахын ялдамд түүний амжилт , бүтээлүүдээс товчхон мэдээлэл дурдая.
Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966-1970 онд ОХУ-ын Москва хотод Бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд Б.А. Бабочкины удирдлага дор “Жүжигчин”-ий мэргэжлээр суралцаж төгссөн.
1970-1973 онд “Монгол кино” нэгтгэлд Жүжигчин
1973-1992 онд УДЭТ-т Жүжигчин, Уран сайхны удирдагч
1992-1996 онд Соёлын яаманд Хэлтсийн дарга
1997 оноос СУИС-д Тайзны ярианы багш
2003-2010 онд Театрын урлагийн декан, Театрын урлагийн сургуулийн Захирал,
2000-2008 оноос хойш УДЭТ-т жүжигчин, Дэд захирал, Уран сайхны удирдагч,
2018 оноос Жүжигчнээр ажиллаж байна
АМЖИЛТУУДААС ДУРДВАЛ:
1977 онд “Үхэвч үнэн ялна” жүжгийн Комиссарын дүрээр Соёлын яамны ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ
1984 онд “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ
1988 онд Мандухай сэцэн хатан киноны Мандухайн дүрийг бүтээсээн тул ТӨРИЙН ШАГНАЛ
2001 онд МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН
2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээгийн дүрээр “Гэгээн Муза III” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР
2007 онд бүтээсэн “Атга нөж” жүжгийн Өүлэн хатны дүрээр “Гэгээн Муза IV” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал
2009 онд МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН цол
2011 онд “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза VIII” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал
2014 онд “Сэрүүн хасын нууц” жүжгийн Лоу авхайн дүрээр “Гэгээн Муза XI” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагнал
Ингээд үзэсгэлэнт бүсгүй , бидний хайртай хүндэт уран бүтээлч Намсрайн Сувд эгчдээ саяхан “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдсанд нь дахин дахин Баяр хүргэе.
Таньдаа сайн сайхан бүхнийг ерөөхийн ялдамд олон олон шавь нарыг нь урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлжид ивээг хэмээн ерөөе