
Нэгнээ танихгүй үедээ нэг зурганд хамт орж байсныгаа олон жилийн дараа мэдсэн эхнэр нөхөр
Хятадын Цэндү нутгийн хосууд 2011 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд олон жилийн дараа эхнэр нь хуучны зургуудаа гаргаж нөхөртөө үзүүлэв. Тэд бие биенээ танихгүй байх үедээ нэг кадрт орж байснаа тус зургаас анзаарчээ.
Тус зурган дээр эхнэр нь 2000 онд Чиндао хотод аялаж байхад нөхөр нь тэнд аялаж таарсан бөгөөд эхнэрийнхээ зурагт санаандгүй байдлаар орсон байна. Тэд 11 жилийн дараа танилцаж ийнхүү гэр бүл болсон байна. Үнэхээр сонирхолтой хувь тавилан биш гэжүү.
Мөн энэхүү түүхийн доор манай улсын нэгэн иргэн ийнхүү бичжээ. “Монголд сонинд гарсан зургаа хайчлаад хадгалсан охин хэдэн жилийн дараа яг ард нь байсан зурганы эзэн болох танихгүй хол нутгийн хөвгүүнтэй суусан тохиолдол байдаг юм билээ” гэжээ.
Эх сурвалж: “Нүд баясам зураг , сэтгэл сэргэм түүх ” фэйсбүүк групп