30 нас хүрээгүй мөн их хүйтэн биш үед байнга годон гутал өмсөх нь эрүүл мэндэд сөрөг гэж зөвлөжээ

Нэгэн иргэн өөрийн цахим хуудсанаа дараах зөвлөгөөг бичжээ: 30 нас хүрээгүй байж цааны годон гутал өмсөх нь эрүүл мэнд төдийгүй охин хүүхдүүдэд цээр болдог хэмээжээ. Мөн их хүйтэнд биш энгийн жирийн үед ч байнга өмсөх нь эрүүл мэндэд сөрөг гэжээ. Тэрээр дараах сөрөг нөлөөнүүдийг бичсэн байна.

  1. Оросууд хийж зардаг ч өөрсдөө өмсдөггүй
  2. Арьс нь халуун чанарынх учраас залуу балчир хүүхдүүд өмсөх аваас чөмөг хайлах өвчтэй болгоно.
  3. -50°С хүрсэн үед л Якут улсын иргэд гаргаж өмсдөг. Жирийн үед өмсдөггүй
  4. 50 аас дээш насны хүний биеийн илч аажмаар буурдаг тул ахмад настнууд өмсөхөд тохиромжтой.
  5. Цаа буга нь бүх насныхаа туршид зөвхөн нэг л удаа төллөдөг учир Якут хүмүүс охин хүүхдэд өмсгөхийг цээрлэдэг” хэмээн өөрийн үзэл бодлоо бичжээ.

Эх сурвалж: “Энхтайван Гансүх” хэмээх хаягтай facebook хэрэглэгч