Дуучин М.Үүрцайх: “Ээж гэдэг хүн гэнэт үгүй болох чинь маш хэцүү ,сонин мэдрэмж юм билээ”

Дуучин М.Үүрцайх: “Хүний ээж чинь гэнэт л байхгүй болчихоор үнэхээр хэцүү юм билээ. Бие нь өвдөөд ч юмуу алгуурхнаар тодорхой хугацаанд хамт байсан бол хүн чинь арай нэг сэтгэлээ бэлддэг ч юмуу бас арай учиртай байх. Зүв зүгээр байж байгаад гэнэт ээж гэдэг хүн байхгүй болчихоор үнэхээр хэцүү  . Би бол их олон жил шокноосоо гараагүй явсан. Одооноос л нэг арай гайгүй. Сүүлд ээждээ дуу зориулж бүтээгээд , өөрийн хүслээ гүйцээхээр тэгж байж нэг арай нэг сэтгэл тавиу боллоо. Тэгсэнээс сэтгэл маань байнга нэг тийм бугалаатай байсан. Ээжийгээ бодохгүй нэг ч өдөр байгаагүй.”

Дуучин М.Үүрцайх: “Ээж маань эмнэлэг домнологт хэвтээд яваад байдаггүй, өвддөггүй байж байгаад гэнэт бурхан болсон. Их сонин мэдрэмж авсан. Манай дүү нар тухайн үед жаахан байсан , би чинь айлын том болохоор бүх л юм толгойн дээр ирсэн. Хүний чинь амьдрал тэгээл эрээнтэй бараантай байх юмдаа. Зовлон ч үзсэн, жаргачиж ч үзсэн. Хүүхэд байхдаа би чинь надшиг жаргалтай хүүхэд байна уу гэмээр л жаргалтай явсан. Ээжийгээ өнгөрсөнөөс хойш өөрийнхөө үзэх ёстой зовлон гэж байдаг бол тэр бүхнийг л үзээд дууссан байх гэж бодож байна.”

Дуучин М.Үүрцайх: “Надад хамгийн тодоор үлдсэн сургамж бол хүн өөрөө өөртөө л итгэх ёстой юм билээ. Хичнээн хамаатан садан, хичнээн дотны найз нөхөд байсан ч гэсэн мөн чанарууд нь өөр учраас хүнээс юу ч гуйж , хүлээх хэрэггүй. Хүн өөрөө өөртөө итгэж өөрөө л амьдралаа босгодог . Ээж маань өнгөрчлөө гээд л хамаатан саднаасаа ч юмуу тусламж эрээд л , гайгүй явж байгаа найз нөхдөөсөө тусламж эрээд л өөрийнхөө нэр нүүрийг бараад байх хэрэггүй юм байна аа гэдгийг тухайн үедээ маш их ойлгосон.” хэмээн “Алганы хээ” нэвтрүүлэгт оролцохдоо ийнхүү ярьсан юм.

Дуучин М.Үүрцайх бурхан болсон ижийдээ зориулж “Урт насалж удаан жаргаарай” хэмээх дуугаа 4 сарын өмнө бүтээсэн билээ.

Эх сурвалж: C1 телевиз , “Алганы хээ шоу ток шоу”