Хамгийн үзэсгэлэнтэй үнээ шалгаруулах тэмцээн Якутад болжээ

Зөвхөн сүү болон махаараа л үнэлэгддэг үхэрнүүдийн дунд гоо үзэсгэлэнтэйг нь шалгаруулах тэмцээн зохиогдсон нь үнэхээр содон өвөрмөц явдал боллоо.

Тодруулбал: ОХУ-ын Бүгд найрамдах Саха (хуучнаар Якут) -д 2 дахь жилдээ ийнхүү зохиогдож байгаа ажээ.

Уг тэмцээнийг саалийн үнээгээрээ бүс нутагтаа алдартай Tyolyoy тосгоныхон зохион байгуулсан байна.

Оролцогчдын дунд тод будалттай , Оросын уламжлалт хувцас чимэглэлээр гоёсон үхэрнүүд олныг анхаарлыг татаж байлаа. Заримынх нь үхрээ гоёсон хэв маяг нь Холливудын сонгодог кинонуудаас санаа авсан нь бас онцлог байжээ.

Сүйт бүсгүй , сүйт залуу хоёрын хувцасыг өмссөн үнээ , бух хоёр ч бас байх ажээ.

Ootoy болон Tootoy гэх хоёр ихэр үхэр үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татаж ялагчаар тодорсон ажээ.

Эх сурвалж: themoscowtimes.com