
6 хүүхэд төрүүлсэн ч биеэ үнэхээр сайхан авч явдаг бүсгүй
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маань нээх тийм гоё эмэгтэй тэ. Бүр нэг тийм гэрэл цацруулсан. Ану маань Б.Түвшинбаяр гэх залууг амьдралынхаа ханиар сонгож аль хэдийнээ 6 сайхан хүүхдийн аав ээж болжээ.
Ану маань нэгэн ярилцлагандаа “Миний аав олон зүйлийг зэрэг амжуулж чаддаг их хөдөлмөрч хүн” гэж ярьж байхыг сонсоод миний хувьд дүгнэхдээ Ану маань яг л аавыгаа дуурайсан ийм их хөдөлмөрч, биеэ сайхан авч явдаг , хүчтэй бүсгүй юм байна даа гэсэн бодол төрж байсан юм. Та бүхэн маань ч санал нэг байгаа бизээ.
Үзэсгэлэнтэй , хөдөлмөрч , дайчин бүсгүй маань мөн ухаалаг , эерэг нэгэн билээ. Түүний хүүхдүүдээ хүмүүжүүлдэг үзэл бодлыг хуваалцвал: Ч.Уранхолбоо: “Би хүүхдүүдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог. Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч хүүхдүүд маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд хүүхэдтэйгээ байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг” хэмээн хэлж байжээ.
Зургаан хүүхэд төрүүлчихээд биеэ ийм сайхнаар байлгана гэдэг бол үнэхээр гайхалтай. Төрсөн мөртөлөө зурсан юмшиг гэдэг шиг л…
Өнөр өтгөн сайхан гэр бүлдээ хамгийн гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.