
СТА , Дуучин Г.Эрдэнэчимэг тоглолтынхоо орлогыг Ц.Дэлгэр багшийнхаа нэрэмжит “Соёлын төв”-ийн хамт олонд гардуулан өгчээ
СТА, Дуучин Г.Эрдэнэчимэг маань саяхан 11.04-ний өдөр “Огторгуйн охин” нэртэй тоглолтоо Улаанбаатар хотноо хийсэн билээ. Тэрээр энэхүү тоглолт нь түүний анхны бие даасан тоглолт юм. Тэрээр дуучин бүсгүй маань тоглолтынхоо талаар хэлэхдээ: “Уртын дуу , ардын дууны салбарт маань яалтачгүй хүмүүсийн сонирхол харьцангуй бага байдаг. Тэгэхдээ сонирхолыг нь төрүүлэхийн тулд нилээдгүй хичээж хөдөлмөрлөлөө. Язгуур уламжлалт суурьтай шинэчилсэн бүтэцтэй тоглолт гэдгээрээ онцлог юм” хэмээн тоглолтоо хийхээсээ өмнө хэлж байсан удаатай.
Энэхүү тоглолтоо үргэлжлүүлэн “Огторгуйн охин-21” нэртэйгээр орон нутгуудаар тоглолтоо хийсэн бөгөөд хамгийн эхний аймаг бол түүний төрсөн нутаг болох Архангай аймаг байсан юм. Өвөрмөц , содон хэв маягтай уран бүтээлч маань энэ жил үнэхээр л нөөцөлж нөөцөлж гарч ирсэн гэлтэй уран бүтээлүүд болон тоглолт нь үнэхээрийн чанартай, шинэлэг , чансаа өндөрөөр үнэлэгдэж байна.
Тэрээр саяхан 12 сарын эхээр дараах мэдээллийг хийсэн юм: Г.Эрдэнэчимэг: “Хайртай Цэвээндоржийн Дэлгэр багшийнхаа төрсөн нутаг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зорин ирж тоглолтоо толилууллаа. Тоглолтынхоо орлогыг Ц.Дэлгэр багшийнхаа нэрэмжит соёлын төвийн хамт олонд гардуулан өглөө. Та бүхний ажилд их амжилтыг хүсье.” хэмээн тоглолтынхоо орлогыг багшийнхаа нэрэмжит “Соёлын төв”-д хандивлан өгсөн юм.
Тэрээр мөн хэлэхдээ: “Язгуур урлаг , уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх үйлсийг нь олон сайхан шавь нарынх нь хамт дандаа үргэлжлүүлж явнаа гэж багшдаа амалж ирсэн. Энэ хэлсэндээ хүрч олон сайхан уран бүтээлүүдийг та бүхэндээ өргөн барих болно. ” хэмээлээ