
Фитнесс шоуны ялагч О.Үржинхандын загварлаг үс засалтууд
“Анухай фитнесс шоу”-ны 2-р улирлын ялагч саяхан тодорсон билээ. Биднийг гайхшруулж чадсан ялагч бол О.Үржинханд байлаа. Өөрийгөө ялан дийлэгч хүчтэй бүсгүй маань мөн загварлаг нэгэн гэдгийг бид аль хэдийнээ анзаарсан байх. Үсийг бол ёстой янз янзаар загварчилдаг бүсгүй дээ.
Өмнөх он жилүүдэд үсний засалтаа яаж шийдэж байсныг сонирхоцгооё.
Хорин хэдэн насандаа тэр ихэвчлэн урт шулуун загварын үсний засалттай байдаг байжээ. Мөн түүнд жижиг долгионтой буржгар урт үс ч зохиж байна.
Богино шулуун үсний засалтаар ч гангарч явжээ.
Харин тэр сүүлийн үед халимаг засалтыг илүүтэй сонгодог болжээ. Өнгийг бол ёстой янз бүрээр л шийдэж чадаж байна шүү.
Түүний үс засалтын ард “ESTEL Professional Mongolia“-ийн хамт олон байдаг гэнэ. Үсний өнгө гаргалтандаа чадварлаг салон гэдэг нь харагдаж байна.
Зөвхөн үс засалт гэлтгүй, нүүр будалтын хувьд ч тунчиг загварлаг бүсгүй шүү.
Авъяастай, тэвчээртэй , тууштай , үзэсгэлэнтэй бүсгүйдээ уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.