
Жүжигчин Э.Пүрэвжаргал
Олон төрлийн кинонд хүч үздэг жүжигчин Э.Пүрэвжаргалын тоглосон уран бүтээлүүдээс дурьдвал: “Эгэлийн гайхамшиг”, “Сүүлчийн шөнө” , “”АдминZ” , “Харанхуй хад” , “Ороолон” , “Шинэ жил” , “Киносутра” , “Орилоон” , “Өөдөө шидсэн чулуу” , “Үүлэн хээтэй орчлон” , “Хөхөөний үүр” , “Бүтэн амьдрал” МОАУСК , “Дархлаа” , “Хэлгүй жим”, “AdminZ-2” , “30 өдөр 30 сек.с” , “37-р точка”, “Хиртээгүй сарнай” , “Сүүдрээр гэтэгч” зэрэг Монголын уран сайхны кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээсэн чадварлаг жүжигчин билээ.
Түүний үзэл бодлын нэгээхэн хэсгээс хуваалцахын зэрэгцээ зарим ховор зургуудаас нь хуваалцая.
Э.Пүрэвжаргал: “Сайн, муу бүх зүйлийг нэг амьдрал дээр бүгдийг нь үзүүлж чадах юм шиг санагдаад урлагт дурласан. Багадаа сониуч хүүхэд байсан учраас сонирхсон, оролдож үзэхсэн гэсэн зүйлээ урлагаар дамжуулж гаргахыг хүсдэг. Тэгээд л урлагт дурлаж жүжигчин болсон доо.”
Хэд хэдэн аймшгийн кинонд тоглосон тэрээр хэлэхдээ: “Энгийн дүр дээр бие биетэйгээ харьцдаг бол аймшгийн дүрийн хувьд хий зүйлтэй харьцаж, айдаг, цочдог, тэрэнтэйгээ хөөцөлддөг. Жүжигчин хүний хувьд илүү их чадвар болон илүү их төсөөлөн бодох, өөрийгөө дайчлах чадвар шаарддаг.” гэлээ.
Э.Пүрэвжаргал: “Ямар нэгэн дүрийг голж шилэх биш, ямар нэгэн дүрийг амьдруулах гэж, өөрийгөө сорих гэж айм.шгийн э.ротик, драмын романс, инээдмийн бүх төрөлд хүчээ үзэж байна. Зарим хүмүүс яг тэр дүрээр нь хүлээж авдаг. Дүрийнх нь хүнээр жүжигчин хүнийг үнэлдэг нь хүндрэлтэй байдаг. Ихэнхдээ надад тоглолт шаардсан эсрэг дүр ирдэг. ”
Э.Пүрэвжаргал: “Өөрийгөө одоо байгаагаас илүү гаргахыг хүсдэг. Гэр бүл, ээж аавдаа сайн охин нь байж, мэргэжилдээ ч хичээж сайн жүжигчин болохыг эрмэлзэлж байна. Цаашдаа олон улсын хэмжээний жүжигчин болохыг хүсэж байгаа.” хэмээн хүсэл мөрөөдөл , зорилгоосоо хуваалцжээ.
Эх сурвалж: kinosan.mn , news.zindaa.mn