
МУСГЗ Г.Ундармаагийн 20 жилийн өмнөх гэрлэлтийн хөгжилтэй түүх
2002.10.09-ний өдөр бидний хайрт жүжигчин Г.Ундармаа маань хуримаа хийж байжээ.
Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Г.Ундармааг Монголын ард түмэн бүгд мэдэх учраас ийм тийм энээ тэрээ гэж бичихээс илүүтэйгээр түүний хөгжилтэй дурсамжаас хуваалцая. Г.Ундармаа маань өөрийн сошиал хуудсанаа 20 жилийн ойн баярт мэдрэмжээ энэхүү зургийн хамт нийтэлжээ.
Энэ сайхан хосынхоо гэрлэлтийн хөгжилтэй түүхээс хуваалцая. Энэхүү яриаг Жүжигчин Ундармаа маань “Baji & Yalalt” нэвтрүүлэгт оролцох үедээ ярьсан юм.
МУСГЗ Г.Ундармаа: “Би хуримаа хийх гэж байж шөнө нь кинонд тоглоод үүрийн 4:00 цагт гэртээ ирж байсан хүн шүү дээ. Тэр үед “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож байсан юм. Инээдтэй нь хуримаа хийхээсээ өмнө 4 хоногийн өмнө манай нөхөр надтай “суухаа болъё” гэж хэлж байсан шүү дээ .(инээв)
Учир нь би нөхрийнхөө хажууд утсаар ажлынхаа эгчтэй хэрэлдээд. Би чинь ажил дээрээ сайн дурын хамаг юманд л оролцдог байсан болохоор тэгсэн юмшиг байгаа юм. Хуримынхаа юмыг бэлдээд завгүй явж байхад ажлаас араас утасдаад “Ундармаа тэр чинь хаана байгаа юм”, “Ундармаа хоол яах юм” гээд араас олон олон юм асуугаад байхаар нь би уурлаад “Та ямар ядаргаатай юмбэ, би хуримаа хийх гээд маш завгүй явж байхад.” гээд ууртайгаар хэрэлдээд утсаа тасалчихсан. Тэгсэн манай нөхөр надруу бүр аймаар гайхаад харчихсан “Чи сая Түмээ эгчтэй утсаар ярьсан уу?” гэхээр нь би “тийм” гээд.
Тэгсэн намайг “Заза чи буу” гэдэг юмдаа. Би гайхаад “Яасан” гэсэн чинь. “Зүгээр л хариулчих иймхэн юман дээр чи ингэж хэрэлдэж байгаа юмчинь , би бол ийм хэрүүл мэрүүлэнд үнэхээр дургүй. Тэгэхээр чи бид хоёр худлаа юм байна. Би чамайг мэдэж авлаа. Чи миний аав , эгч мэгчийн өмнөөс бол ингэж чадахаар юм байна” гэдэг юмдаа. Манай нөхөр чинь их соёлтой, хүмүүжилтэй айлын хүүхэд байхгүйюу.
Би тэгсэн хамгийн инээдтэй нь “Хүүшээ хуримаа их олон хүнд хэлчихсэн ш дээ.” гэж хариулаад (инээв). Хүн өөр юм ярьж болно ш дээ тэ. Гэтэл яаанаа одоо зөндөө олон хүнд , 250 хүнд хуримын урилга тараацан ш дээ гээд .
Тэгсэн манай нөхөр: “Одоо бол 250 хүн л мэднэ. Чи бид хоёр таарч тохирохгүй 2 жилийн дараа салвал 25 мянган хүн мэднэ. Одоо болъё” гээд.
Би тэгээд бодоод, нээрэн их муухай юм хийжээ гэж ойлгоод, уучлалт гуйж байсан. Би одоо ахмад хүний өмнөөс дахиж хэрэлдэхгүй гэж уйлж гуйсан байдаг юм. (инээв)”