
Ялагч О.Үржинханддаа халуун баяр хүргэе
Анухай фитнесс шоуны 2-р улирлын ялагчаар оролцогч О.Үржинханд тодорлоо. Юуны өмнө О.Үржинханддаа халуун баяр хүргэе. Тэр үнэхээр өөрийгөө ялан дийлж чадлаа.
Оролцогч О.Үржинханд ердөө 45хан хоногийн хугацаанд 18.1 кг жинг хасаж, цээжний тойргоосоо 14 см , бэлхүүсний тойргоосоо 31 см , өгзөгний тойргоосоо 14 см тус тус хасаж чадсан юм. Гайхалтай биш гэжүү. Энэ үр дүн бол оролцогч О.Үржинханд болон фитнесс багш Анухай нарын хамтын хөдөлмөр билээ.
Анухай багш хэлэхдээ: “Жин хасахад заавал 6 сараас нэг жил шаардагддаг гэдэг хэвшмэл ойлголт бий. Гэтэл хүний бие цаг тутамд, өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг зүйл. Фитнессээр хичээллээд долоо хоноход л гэдэс багасаж, үр дүн мэдэгдэж эхэлдэг. Нэг сарын дотор харагдахуйц өөрчлөлт гарна. Би олон хүнтэй ажилласан тул үүнийг баттай хэлж чадна. Хүмүүст өөрийгөө өөрчлөхөд нь тусалдагтаа туйлын баяртай байдаг.” хэмээн 2 жилийн өмнөх нэгэн ярилцлагандаа хариулж байсан удаатай.
Ялагчийн 20 сая төгрөгийг авбал юунд зарцуулах вэ гэх нэвтрүүлэг эхлэх үеийн асуултанд хариулахдаа “Би дүүгийнхээ эмчилгээний төлбөрт нэмэрлэнэ” хэмээн хэлж байсан бол өнөөдөр тэр мөрөөдлөө биелүүллээ.
Ноён эмэгтэй киноныхоо эзэн дүр нь болж чадсан хүчирхэг эмэгтэй маань фитнессийн спортыг орхилгүй цаашид үргэлж амьдралынхаа нэгээхэн хэсэг болгоно хэмээн хэллээ.