Г.Ариунгэрэл: “Хүнд өвчинтэй ч өөрийгөө ялж чадсандаа өөрөөрөө бахархаж байна”

Анухай фитнесс шоуны 2-р улирлын ялагч өнөөдөр тодрох ажээ. Өөрийн орон зайг урлагийн ертөнцөд тамгалсан Жүжигчин Г.Ариунгэрэл бол хөдөлмөрч , ааль цацруулсан сайхан бүсгүй .

Тэрээр хэлэхдээ: “Олон ч багны цаана нуугдаж , өөрийн биеэ хувцасаар халхалсаар ирсэн. Харин энэ шоу бол надад илүүдэл жинтэйгээ тэмцэх сүүлийн дайралт байх болно” гэсэн юм.

Мөн түүний тэмцээний ялагч тодрохоос өмнөх ярилцлагаас хуваалцая:

Г.Ариунгэрэл: “Өнөөдөр сүүлийн өдөр. Ялалт хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Тэгэхдээ хүн болгон дотроо өөрөө өөртөө ялагч байгаа. Энэ хүртэл тэмцэж чадсанаар нь би өөрөө өөрийгөө дотроо бол ялагчаар төсөөлж байна. Ийм сайхан залуу охидуудтай ана мана үзлээ. Дээрээс нь би маш хүнд өвчтэй , эмчийн хяналтанд байдаг ч гэлээ тэр бүхнийг би ялан дийлээд залуу охид , дүү нартайгаа хамт хүч үзээд зогсож байна гэдэг бол миний хувьд маш их зориг , тэвчээр шаардсан ажил байлаа.

Би шальчигнаж суусангүй. Дундуур нь нэг гулъяашны мах хулгайлсан байх, түүнээс бусдаар бол цагтаа яг ирдэг байлаа, дасгал бэлтгэлээ таслалгүй тууштай явж байлаа, хоол ундаа яс тас барьж байлаа , эрүүл мэндийн талаасаа эмч нартайгаа уулзаж эмч нарынхөө зөвлөгөөг дагаж байлаа. Ер нь бол бүхий л зүйлийг амжуулах гэж хичээлээ.

Өөрийгөө ингээд гоё болсоныг харуулаад сууж байгаадаа бахархалтай байна. Энэ 45 хоногийн хугацаанд бүгдээрээ миний өрсөлдөгч байлаа. Бүгдээрээ шал өөр темфний бүсгүйчүүд. Зарим нэгнээс нь хөөрхөн ялдам инээмсэглэл харахад , зарим нэгнээс нь эрч хүч харж байлаа, зарим нэгнээс нь дотоод энерги харж байна гэх мэт зургаан янзын бүсгүйгээс зургаан өөр төрлийн характерууд гарч ирнэ.

Бүгдээрээ миний өрсөлдөгч байсан ч бүгдээрэнгээс нь би хайрыг харж байлаа. Бие биенээ гэх хүндлэлийг харж байсан. Ер нь бол би аливаа юмны сайн сайхан талыг харах дуртай” хэмээн ярилцсан юм.

Тэрээр 45 хоногийн хугацаанд 8.6кг жинг хасаж, цээжээрээ 17 см , бэлхүүсээрээ 18 см , өгзөгөөрөө 12 см тус тус хасаж чаджээ.

Тэрээр мөн zogii.mn сайтын ярилцлагандаа: “Би хэрвээ өвчинөө ялан дийлж чадвал зүгээр л бусдыг гоё хайрлая, дээд зэргээр нэгнээ ойлгоё , зүгээр л гоё халуун дотноор тэврэе гэж дотроо өөртөө хэлсэн. Сэтгэл зүрхээрээ гоё байгаарай гэж би бусдад хэлмээр санагддаг юм. Битгий бачимдаж бай, битгий уурлаж бай, юм болгоноос битгий өө сэв харж бай гэж хэлмээр байна. Амьдрах маш гоё шүү дээ. Өвдөөд явж байхад энийг маш сайн ойлгодог юм билээ. Янз бүрийн юм бодогдох үе байх ч зүгээр л сайхан инээцгээе.” гэлээ

Эх сурвалж: urug.mn, Anukhai’s fitness show нэвтрүүлэг