Нара: “Муу Нара нь хөдөө ч түнтийнэ , хотдоо ч гялалзнаа хө”

Нара: “МУГЖ, Зууны Манлай Эстрадын Дуучин Б.Сарантуяа эгчтэйгээ бас инстаграмын од хөөрхөн охидтой зурганд орсон маань нэр төрийн хэрэг байлаа. Тэр хөөрхөн Jayel гэдэг охиныг харсан чинь ёстой охинтой болмоор санагдсан. Муу Нара нь хөдөө ч түнтийнэ , хотдоо ч гялалзнаа хө” гэж хэлэн дараах зургийн хамт нийтэлжээ.

Мөн тэрээр хэлэхдээ: “Муу Нара нь ёстой нөгөө тугал ч хариулна , туг ч барина гэгчийг хийгээд байгаа юм бишүү. За нэг онгироход үнэндээ фотогень гэдэг чинь хүсээд хүртдэг , худалдаад авчихдаг эд биш бөгөөд хөөрхөн төрүүлсэн ээж аавдаа баярлаад , хөдөө хөхөрсөн ч хотдоо гялалзтал хувирч чаддаг өөртөө бас баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн инээсэн , хөгжилдсөн сэтгэгдэлээ үлдээжээ.

“Өглөөхөн Түнхэлийн вокзал дээр түнтийгээд тосгоны хүүхэн шиг л зогсож байсан гэтэл энэ зураг юу вэ? Хамелион юмуу даа” хэмээн хэлэх хүмүүсийн сэтгэгдэлүүд ч байлаа.