
О.Үржинхандын өөрчлөлт
Анухай фитнесс реалити шоуны 2-р улирлын ялагч өнөөдөр тодрох ажээ. “Шийдэмгий , дайчин бүсгүй бие бялдарын тулаанд хэрхэн өөртэйгөө тэмцэх бол. Дасгалжуулагчийн хатуу шаардлагыг тэр хүлээн зөвшөөрөх болов уу?” хэмээх асуултуудаар тус нэвтрүүлэг О.Үржинхандыг онцолж байсан бол тэр одоо 18.1кг жинг хасаж, цээжний тойргоосоо 14 см , бэлхүүсний тойргоосоо 31 см , өгзөгний тойргоосоо 14 см тус тус хасаж чаджээ.
45 хоногийн хугацаанд өөртөө ийм их хувьсал хийж чадсан оролцогч О.Үржинханд 20 сая төгрөгийн эзэн болж чадах болов уу? Үүнийг уншигч та бүхэн шийдэж өнөөдөр саналаа өгөх ёстой юм.
Тус шоуны ялагч болоод 20 сая төгрөг авбал юунд зарцуулах вэ? гэх асуултанд О.Үржинханд хариулахдаа: “Би дүүгийнхээ эмчилгээний төлбөрт нэмэрлэнэ” хэмээн хариулж байсан билээ.
“Ноён эмэгтэй” МУСК-нд чадварлаг жүжиглэснээрээ олны таашаалыг хүртсэн уран бүтээлч маань үнэхээр л ноён эмэгтэй шиг байж өөрийгөө үнэхээр чадлаа. Түүний дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлөх хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай.