
Хятадад сурагчид нь хичээл дээрээ унтаж амарч байна
Хятадын хойд Хэбэй мужийн Цинхуандао хотод сурагчид унтлагын цагтай бөгөөд унтаж амрахад тохиромжтой ширээ сандалын иж бүрдэлтэй гэнэ. Энэ нь сургуулийн сурагчдад үд дундын цагаар унтаж амрах боломжийг олгодог байна.
Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэнд , дархлаа , хичээллэх сэтгэл зүйд ч тустай төдийгүй цаашлаад сурлагын чанарт нь эерэг нөлөө үзүүлсэн байна.
Угтаа бол үүнийг шийдэх тийм хэцүү биш санагдах юм. Ширээ сандалаа шинэчлээд , хэдэн минутын унтлагын цагийг хичээлийн хуваарьт оруулахад л болох асуудал.
Манай улсын сурагчид ийм боломж нөхцөлтэй болчихвол үнэхээр сайхнаа. Яг үнэндээ томчууд бид ч бүтэн өдрийн тал 5, 6 төрлийн хичээл холиод хийгээд суух хэцүү шүү дээ. Хүүхдүүддээ бид нэмээд давтлага, дугуйланд хамруулдаг. Хүүхдүүд маань ядарч байгаагаа ч мэдэхгүй л явж байгаадаа хөөрхий
Эх сурвалж: “Saranzaya Chambuu” нэртэй facebook хэрэглэгчийн сэтгэгдэл