
Багш Д.Алтанхуяг: “Заримдаа 2-3 минутын амралтаараа унтчих тохиолдол бий. Өхөөрдөм хөөрхөн шүү дээ”
Спортын төв ордны жүдогийн дугуйланд тавь гаруй хүүхэд хичээллэдэг ба тэдний ихэнх нь 12-18 насныхан байдаг гэнэ. Харин 5 настай Б.Суут гэх хүү бол энэхүү дугуйлангийн хамгийн бяцхан тамирчин ажээ
Хэдийгээр нас нь балчир ч гэлээ жүдогийн дөр сууж, багагүй мэх, техник сурч чаджээ. Тэрбээр энэхүү спортоор хичээллээд хоёр сарын л нүүрийг үзэж байгаа гэнэ
Б.Суут хүүгийн ээж түүний эгчийг нь жүдогийн дугуйланд оруулах үед тэрбээр уйлсаар байгаад хамт үлдсэн байна. Улмаар жүдо бөхийн дугуйлангаа тасалдаггүй хамгийн онц бөгөөд чанга эр гэнэ шүү
Бяцхан хүүгийн хувьд заримдаа бэлтгэл дээрээ тоглох, хэдэн дасгал хийчхээд хэвтээд өгдгийг эс тооцвол тэрбээр эндхийн хамгийн идэвхтэй бэлтгэл сургуулилтаа хийдэг тамирчдын нэг гэнэ.
Мост унах, А суух гэх мэт насандаа баймааргүй техникүүдийг суралцсан хэдий ч багш нар нь яс нь бүрэн бэхжээгүй учир одоогоор барилдуулдаггүй ажээ.
Б.Суут хүү бэлтгэлдээ нэг л өдөр явахгүй бол уйлж, явах гэж ээжийгээ шалгааж гардаг гэнэ.
Тэрбээр хүү өөрөө ярихдаа: “Би аварга болно. Багш намайг загнадаггүй. Бэлтгэл хийгээд заримдаа ядрах юм. Тиймээс дэвжээн дээрээ хэвтээд унтчихдаг” хэмээн ярьжээ
Дугуйланд хамрагдаж байгаа ах эгч нараас нь авхуулаад бүгд л түүнийг өхөөрдөж эрхлүүлдэг гэнэ. Түүний багш Д.Алтанхуяг eguur.mn сайтын энэхүү ярилцлаганд ингэж ярив.
Багш Д.Алтанхуяг: Их авьяастай хүү байгаа юм. Анх ээжийгээ шалсаар байгаад эгчийгээ дагаж ирсэн юм. Биеийн хөгжил сайтай мундаг хүү шүү дээ. Ц.Цогтбаатар ах шигээ мундаг тамирчин болох байх. Ц.Цогтбаатар анх ийм л хүүхэд байсан. Ээж нь явуулахгүй гэсэн ч өөрөө зөрөөд хүрээд ирнэ. Бэлтгэлдээ явна гээд уйлдаг хүүхэд байгаа юм.
Багш Д.Алтанхуяг: Хүүг үсрээд л нэг цаг гаруй бэлтгэл хийлгэдэг. Өөрийнх нь нас биед тохирсон бэлтгэл хийлгэх ёстой. Заримдаа 2-3 минутын амралтаараа унтчих тохиолдол бий. Өхөөрдөм хөөрхөн шүү дээ. Хичээл сургуулийнхаа хажуугаар ийм жаахнаасаа сонирхож байгаа нь хайр татам юм
Багш Д.Алтанхуяг: Ийм жаахнаасаа спортоор хичээллэсний давуу тал олон байна. Б.Суут хүү л гэхэд бэлтгэлд хамрагдаад эрт унтдаг, нойр хоолондоо сайн болсон гэж гэрийнхэн нь хэлсэн.
“Түүний бэлтгэл хийхийг харахад жаахнаасаа ийм ур чадварт суралцана гэдэг төрмөл авьяас л байхдаа. Тэр ирээдүйд дэлхийн аварга Ц.Цогтбаатар ах шигээ дэлхийд данстай жүдоч болох нь дамжиггүй биз ээ” хэмээн сэтгүүлч залуу бодлоо хуваалцав
Эх сурвалж: eguur.mn