
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй нэгэн хосын гэрлэх ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулжээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил тус өдрийн хүрээнд Гэрлэх ёслолын ордон нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-тэй хамтран ажиллаж тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт нэгэн хосын гэрлэх ёслолыг ёслол төгөлдөр тэмдэглэн , ёслолын ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж дэмжлэг үзүүллээ.
Энэхүү ажиллагаа нь тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, урам зоригийг дээшлүүлэх, бат бэх гэр бүлийг бий болгох, нийгмийн олон талт үйлчилгээг бусдын нэгэн адил тэгш хүртэх эрхтэй уриан дор зохион байгуулагдлаа
Тус хосын хувьд 17 жилийн өмнө хуримаа хийх гэж бэлдэж явахдаа эмэгтэй нь харамсалтайгаар авто осолд орж байжээ. Ингээд 17 жилийн өмнө биелүүлж чадаагүй жаргалтай мөчөө гүйцээн биелүүлэн мөрөөдөлдөө хүрсэндээ баяртай байна хэмээн уйлан ярилцлага өгч байсан юм.
Эх сурвалж: Гэрлэх ёслолын ордоны албан ёсны фэйж хуудас, ntv, eagle tv