О.Үржинханд 20 хоногт бэлхүүснээсээ 23см хасаж , нийт 10.4 кг хасжээ

Фитнесс багш Анухай буюу Н.Анужингийн “Anuxai’s fitness show-2” саяхан буюу 2022.11.15-нд эхэлсэн билээ. Тэс шоу нэвтрүүлэг Мягмар, Бямба гараг бүрийн 20:30 цагаас ТВ-8 телевизээр танд хүрч байгаа билээ.

Гал гарсан энэхүү тулаанд нэгдсэн оролцогчдын нэг бол О.Үржинханд. Шийдэмгий , дайчин бүсгүй бие бялдарын тулаанд хэрхэн өөртэйгөө тэмцэх бол. Дасгалжуулагчийн хатуу шаардлагыг тэр хүлээн зөвшөөрөх болов уу хэмээх асуултуудаар тус нэвтрүүлэг О.Үржинхандыг онцолж байсан бол тэр аль хэдийнээ эхний 20 хоногтоо 10,4 кг-ыг ийнхүү хасаж чаджээ.

Энэхүү шоугаар өөртөө хувьсал хийж, 20.000.000 төгрөгийн эзэн нь болох оролцогч хэн байх бол?

Тус шоуын ялагч болоод 20 сая төгрөг авбал юунд зарцуулах вэ хэмээх асуултанд О.Үржинханд хариулахдаа: “Би дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлнө” хэмээн хэлж байсан билээ.

Ямарч байсан хорьхон хоногийн хугацаанд 10.4 кг хасаж , бэлхүүснээсээ 23 см хассан О.Үржинхандаараа бахархаж байна. Энэ бол амаргүй даваа юм.

О.Үржинхандын маань уран бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхан гэвэл тэрээр “Ноён эмэгтэй”  МУСК-нд чадварлаг жүжиглэснээрээ олны таашаалыг хүртээд байгаа билээ.

Магадгүй түүний дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлөх хүсэл мөрөөдөл нь биелэх байхаа. Тэмцээнд нь амжилт хүсье.