Нара маань ийм сайхан зургаар мэндчиллээ. Бяцхан маамаа нь 3 сар хүржээ.

Нара маань өнөөдрийн цас бударсан сайхан амралтын өдөр сошиал хуудаснаа ийнхүү сайхан зургаар мэндчиллээ:

Нара: “Бүтэн амралтын өдөрт бүтэн гэр бүлээрээ нүүрномоо чимье ээ. Саяхан л хэвлийд ээжтэйгээ бүхнийг давж туулсаар гэр бүлдээ хайр аз жаргалыг бэлэглэн ирсэн бидний бяцхан гурван сар хүрлээ
Үрс минь эрүүл энх, гэр бүл минь бат бөх байх болтугай” хэмээн бичин дараах сайхан халуун дулаан уур амьсгал бүхий зургийн хамт нийтэлжээ.

Саяхан л Нара-ийн шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэж нийтлэл бичиж байсан бол одоо нөгөө бяцхан маамаа маань гурван сар хүрчихжээ. Цаг хугацаа хурдан юмаа. Энэ хөөрхөн жаал аав ээжийнхээ хэнийг нь дуурайсан байна даа? Тэр өтгөн урт хар хөмсөг ямартайч ээжийнх юмшигээ тэ. Доорхи Нара-ийн өөрийнх нь багийн зургийг нь хамтдаа харъя л даа . Бунжаа , бяцхан хоёр хоёулаа л ер нь ээжтэйгээ илүү төстэй байна шүү , тиймээ. Хүүхэд тэгэхдээ багадаа царай нь янз бүр хувираад нэг харахаар аав , нэг харахаар ээж, нэг харахаар эмээ, нэг харахаар өвөө болоод байдаг ч талтай.

Энэ сайхан амралтын өдөр ийм гоё зургаар мэндчилсэн Нара-ийнхаа гэр бүлд сайхан ерөөлийг дэвшүүлье. Юу юугүй л шинэ жилийн баяр боллоо. Ер нь л 12-р сар эхлэнгүүт л баярын уур амьсгал ороод нэг тийм гоё өнгөлөг болчихдог тэ. Нара маань гэр бүлээрээ баярын уур амьсгалаа сайхан бүрдүүлжээ. Үнэхээр гоё харагдахгүй байна гэжүү.

Нэмэлтээр сонирхуулахад энэхүү зургаа “Like photo studio”-р даруулж ,  “Monti пажама” гэх газрын баярын хослолуудыг сонгожээ.

Энэ сайхан гэр бүлийнхээ сүүлийн үеийн зургуудаас хуваалцая.