Нара: “Би ээж болмоор кино”-нд тоглохдоо бараг өөрийнхөө жинхэнэ амьдралын дүрд тогложээ

Нара өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдэлийг үлдээжээ: “Би Ээж Болмоор Байна” гээд нэг хөөрхөн кинонд ихээхэн аальгүй , хөгжилтэй , адал явдалтай хэрнээ чин сэтгэлтэй ганц бие ээжийн (ер нь бол бараг өөрийнхөө дүрд) дүрд тоглоогүй юу яагаав.

Кино эхлэхэд ганц бие ээж байж байгаад төгсөхдөө ингээд Бунжаагаа мөрөн дээрээ суулгах нөхөртэй бас хэвлийдээ үртэй аз жаргалтай төгсдөг юм.

Нээрээ л одоо бодоход киноны төгсгөл шиг дөрвүүлээ болчихсон , яг энэ зурган дээрх шиг бас нэг бяцханаа нь мөөмнөөс зүүгдээд агаа нь дүүгээ хараад , аав нь байшингаа бариулаад сууж байдаг сайхан ерөөлтэй еээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Нэмэлтээр дурьдахад “Би ээж болмоор байна” уран сайхны кино нь 2016 онд нээлтээ хийж байсан романтик , инээдмийн нэг ангит кино юм. Гол дүрд жүжигчин Ш.Жавхлан, дуучин Нара буюу М.Нарантуяа нар тоглож байжээ.

Нээрэн л одоо харахад тэрхүү киноны төгсгөлийн аз жаргал нь одоо өөрийх нь амьдралд нь биелэлээ олсон мэт.