
Архигүйгээр чин сэтгэлээ нээж , архигүйгээр дотроо уудлаж , архигүйгээр баярлаж хөөрч , архигүйгээр дэврүүн сэтгэлтэй байж сурцгаая
Нара архины хэрэглээний талаар дараах үзэл бодлыг хуваалцлаа: Ний нуугүй хэлэхэд “ширээний хүүхэн” гээд маш их элдвээрээ хэлүүлдэг байсан. Би Японд байхдаа бааранд ажиллаж байсан тухайгаа ярьчихсан учраас тэгж хэлээд байдаг юмшиг байгаа юм. Тэндээс миний харсан алкохольны соёл нь юу байсан бэ гэхээр? , Баарч юмуу , лоунжид ирсэн хүн шил виски ч юмуу , коняк авсан бол тэрийг хэзээ ч нэг дор ууж дуусгадаггүй. Хэдүүлээ ч ирсэн бай ууж дуусгадаггүй соёлтой.
Бид нар дэлхий нийтийн чиг хандлагаруу уусаж байна. Дэлхийн бүх хүмүүсийн хэрэглэж байгаа хэрэглээг бид нар хэрэглэж байгаа шүү дээ. Тийм учраас дэлхийн чиг хандлага , соёлтой уялдаа холбоотой явах ёстой байх гэж боддог юм. Яагаад заавал архи байж чин сэтгэлээ нээдэг , архи байж үнэнээрээ байдаг байх ёстой гэж?
Яагаад хүн зүгээр архигүй ч гэсэн , халаалтгүй ч гэсэн үнэнээрээ байж болохгүй гэж? Яагаад архигүй мөртлөө дэврүүн сэтгэлтэй байж болохгүй гэж? Яагаад архигүйгээр цагийг зугаатай өнгөрөөж болохгүй гэж?
Найзуудаа ялангуяа ганц бие биш, гэр бүлтэй найз нөхдийгөө урихдаа бас учиртай байх хэрэгтэй юмшиг санагдаад байдаг юм. Гэтэл манайхан чинь аймаар шүү дээ. “Өө чи миний найз биш юм байна” , “би чамайг ингэж бодсон чинь” , “өө чи од болчихож” , “чи ийм болчихож” гэх мэт дандаа үг хаядаг.
Дээрээс нь баярын ширээний ард суухаараа заавал нөгөө шилтэй юмыг хоослох гээд л бие биенийгээ шахаад л. Одоо тэр бол хамгийн хоцрогдсон , бүдүүлэг зан болсон. Баяраар гэр бүл найз нөхдөөрөө хайр талархал дүүрэн байхад заавал архи хэрэггүй ээ. Багахан сайхан дарс, шампанск буудуулаад л хундага тулгалаа , дарсаа шимлээ ингээд л ХЭТРҮҮЛЭГГҮЙ юм бүхэн сайхан шүү дээ.
Яаж үүнийг ухаалгаар багасгах вэ гэдэг дээр илүү их төвлөрвөл зүгээр. Жишээлбэл ганцхан шил шампанск , дарстайгаар баярын ширээ болон баяр маань гоё л болно шүү дээ. Заавал дахиад л архи тавиад л , коняк , виски өрөөд л , тэгээд тэрийгээ заавал дуусгах ёстой юмшиг хандах хэрэгтэй гэжүү?
Ялангуяа долоо хоног болгоны 5 дахь өдөр бүр шоудна гэвэл яг үнэнийг хэлэхэд эдийн засаг төдийгүй гэр бүлийн харилцаанд хүртэл маш их сэв суулгаж байгаа шүү дээ. 5 дахь өдөр бүр шоудаал хагас сайн өдөр нь шартаж хэвтээд л , тэгээд бүтэн сайн өдөр нь арай гэж босоод л ингэж байтал амралтын өдрүүд нь дуусаад л . Энэ чинь маш харамсалтай байхгүйюу. Цаг хугацаа гэдэг маш хурдан өнгөрдөг. Амжиж гэр бүлийнхээ аз жаргалыг , амжиж өөрийнхөө эрүүл мэндийг , амжиж энэ өдөр хоногийг сайхан өнгөрөөхийг бодохгүй бол , тасраад л шартаад л явах чинь их муухай мэдрэмж байдаг. Ялангуяа залуучуудыг ийм мэдрэмжийг битгий аваасай гэж боддог. Харамсалтай нь ихэнхдээ залуу насандаа хорин хэдэн насандаа энэ мэдрэмжийг авчих гээд байдаг. Тэгэхдээ шинэ үеийн залуучууд тэр дундаа зэт үеийхэн маань маш ухаалаг , хэрэглээ зөвтэй болчихсон юмчинь нийгмээ манлайлаад яваасай гэж их хүсэж байна” хэмээн архины хэрэглээний талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс