Урлагийн хос багануудын нэг Тэмка, Нарансолонго нарын гэр бүл

Урлагаас төрсөн Монголын сайхан гэр бүлүүдийн нэг бол С.Тэмүүжин болон Г.Нарансолонго нарын гэр бүл билээ.

X-түц продакшнаасаа өрх тусгаарлан өөрсдийн Эмоци продакшн-д чамгүй амжилтийг гарган яваа залуу уран бүтээлчид юм.

Г.Нарансолонгыг ихэнх хүн гоё нүдтэй гэдэг бол Тэмка түүний чихэнд илүү татагдаж байсан гэнэ. Харин Нарансолонго маань ирээдүйн нөхрийнхөө цэвэрч , дэгжин байдалд татагдсан гэсэн шүү

Одоо тэрээр гурван сайхан хүүхдийн аав ээж болон аз жаргалтай үлгэр жишээ сайхан амьдарч байна.

Тэмка нэгэн ярилцлагандаа: Монгол ард түмний хайртай эмэгтэйг эхнэрээ болгон авсан учраас хайртай эмэгтэйгээ муу явуулах эрх надад байхгүй хэмээн хэлж байжээ.

Харин Нарансолонго маань нэгэн ярилцлагандаа: Манай Тэмка их халамжтай. Нөхөр маань өөрийнхөө хийнэ гэж зорьсон юмаа заавал хийж гүйцэлдүүлж байж л санаа нь амардаг тууштай хүн. Уурлах нь амархан , уур нь гарахдаа ч амархан бүх юм нь ил амар хүндээ.

Би бол их дөлгөөн , тайван хүн. Харин нөхөр маань их хөдөлгөөнтэй , хурдтай хүн. Нэг нэгнийхээ сул талыг нөхдөг. Бид уран бүтээлээ хийгээд үүрээр орж ирэх үе олон ч дуртай ажлаа хийцгээж байгаа болохоор сэтгэл ханамжтай байдаг. Нөхөр маань аливаад чин сэтгэлээсээ хандаж, аливааг болгож бүтээхийн төлөө тэмцдэг хүн” хэмээн нөхрийнхөө тухай ярьж байсан юм.

С.Тэмүүжин “Boomtown” хамтлагт бүжиглэн урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь магадгүй урлагтай холбогдох нэг нөлөөлөл байсан байх. Харин Г.Нарансолонгын хувьд 1998 онд СУИС-т орж , 19 насандаа “Зүүд шиг хайр” кинонд анх тоглон урлагийн гараагаа эхлүүлж байжээ.

Олон жил ханилан амьдарч буй үлгэр жишээ болсон сайхан хосуудынхаа гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.