
Вокзалын төгөлдөр хуурч залуу архинаасаа татгалзаж чаджээ
Одоо дахиж архи амсахгүй гэх амлалтандаа хүрч бүх зүйлийг шинээр эхлүүлэхээр зүтгэж яваа Б.Анх-Амгалантай ярилцсан ярилцлаганаас хүргэж байна.
Б.Анх-Амгалан: Өөрийнхөө бичлэгийг өглөө нь үзээд би арайч ингэж явж болохгүй ээ гээд их юм бодогдсон. Ингэж хог дээр үсэрсэнээс хүн шиг амьдарч яагаад болдоггүй юм бэ? Урагшаа алханаа гэж бодсон. Өнгөрсөнрүүгээ биш урагшаа харж амьдаръя гэсэн зорилго тавьсан даа. Олон сар , жил уусан хүн чинь шоконд орно , бие хаа өвдөнө. Бараг л 7 хоног босож чадахгүй хэцүү байсан. Яг тэр үед “100 грамм архи татчих юмсан” гэж бодогдож л байсан. Тэгэхдээ би тэгээгүй. Чичирч хэвтсээр байгаад өөрийгөө зүгээр болголоо. Дуу хөгжимөө тоглоод явж байгаа минь нөгөө талаараа залуучууддаа бас зөв уриалахын тулд байгаа юм. Хүн хэдий муу зуршилтай ч гэсэн архийг бас нам зогсоож болдог шүү гэж уриалах гээд гадуур их явдаг. Жил , хоёр жилийн дараа архи уухгүй явж байхад “Архи уухгүй хоёр жил болж , нээрэн ингэж болдог юм байна” гэж залуучуудад бодогдох болов уу? гэж бодож зорьдог.
Архи уух сэдэл байхгүй болсон. Энэ бол ерөнхийдөө зүгээр л сэтгэл санааны л асуудал. Өөрөө л больё гэвэл больчихоор. Яг үнэнийг хэлэхэд “Архинд донтлоо , шартлаа , уулаа ” л гэдэг энэ нь яс юман дээрээ өөрсдийнх нь сэтгэл санааны л асуудал. Өөрөөр хэлбэл дурандаа л уудаг байхгүйюу. Архи уудаг хүрээлэлтэйгээ ер нь тааралдахгүй байгаа. Тааралдвал яах вэ дээ тэгээд л зовлонг нь мэддэг юм чинь тав , гурван цаас өгчихөөд л яваад өгдөг. Чи хамт уухгүй юмуу гэхээр нь үгүй ээ миний бие дийлэхээ байсан гэдэгдээ. Болж өгвөл хоол унд авч идээрэй гээд 5, 10 мянган төгрөг өгчихөөд би орхиод явчихдаг болсон. Өмнө 20 хүрчих юмсан гэж боддог байлаа. 20-с хойш эргээд харахын хооронд л 30 гараад явчихдаг юм байна. Хамаг сайхан залуу насаа алдсандаа харамсдаг.
Одоо би 35 настай. Хамгийн оргил насаа алдсандаа харамсдаг гэх юмуудаа. Миний амьдралд маш олон боломжууд байсан. Ах , дүүс маань надад маш олон боломж олгосон. Тэдгээрийг алдсандаа харамсдаг. Яс юман дээр архи ууж яваа хүн ямар л олигтой араншин гаргах вэ дээ? Ах , дүүсээ маш их гомдоож , өөрөөсөө дөлүүлсэндээ харамсдаг. Ээжтэйгээ байнга холбоотой л байгаа. Очиж уулзаагүй байгаа. Ер нь жаахан санаа зовоод гэх юмуудаа. Цаг нь арай болоогүй гэж би бодож байгаа. Юманд цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа хамгийн том эмч шүү дээ. Яг ний нуугүй хэлэхэд яг өөрийн гэсэн юмгүй болохоор би ээжийгээ яаж авчрах вэ дээ. Өөрийн гэсэн орон гэртэй бол сэгсгэр ч гэсэн ээж минь гээд хамтдаа байхыг хүсэлгүй яахав. Би ээжийнхээ өвөрт нэг сайхан унтахыг бараг мөрөөддөг дөө. Манайх хуучны тийм нэг сайхан айл байсан. Би өвөө , эмээ дээрээ өссөн. Амралтын өдрүүдээр бүгдээрээ цуглардаг. Нэгнийдээ заавал ирдэг, бужигналдацгаадаг яг тийм сайхан өссөн болохоор тэр нь гэнэт ингээд олон жилээр байхгүй болсон болохоор эргээд тэр сайхан бага нас , тэр гоё уур амьсгал үгүйлэгддэг. Уудаг шалтгаанд тэр мэр элдэв юм ганцаараа явж байхад их бодогддог. Сүүлийн жилүүдэд их ганцаараа явсандаа. Уусан ч хүн амьтанаас дөлж ганцаараа уудаг байсан.
Ах дүү нар маань намайг болохоос болохгүйг минь хүртэл их үзсэн. Сүүлдээ урам нь хугарсан байх. Ерөнхийдөө туйлдсан байх. Арга буюу зөнд нь орхисон доо. 2017 оноос хойш уулзаагүй байгаа. 2017 онд эмээгийн ажил явдал дээр бүгд цугларсанаас хойш уулзаагүй. Одоо бүх юм дэвжээд явж байна. Цаг нь болохоор уулзана даа. Ах дүүсээсээ сайхан уучлалт гуйна аа. Уучлалт гуйгаад , өөрийгөө хүн шиг яваагаа харуулна. Өөрөө л хүн шиг явахад манай ах , дүүс баярлана. Би ингээд өөрийнхөөрөө яваад тодорхой хэмжээний хөөрхөн орлого олчихож байгаа. Тэрийгээ би хурааж хуримтлуулаад ямар ч байсан өөрийн гэсэн юмтай болно доо.Би энд дурьдахгүй бол болохгүй. Манай он жавууд намайг суга татсан гэж хэлж болно доо. Их нөлөөлсөн. Дотоодын цэргийн 05-р ангид 2007 оны хаврын цэрэг татлага болсон. Цагдаа , цэргийн анхны төгсөлт байхгүйюу. Манай он жавуудын ихэнх нь ахмад , хошууч цолтой болцон. Энэ хөгжмийг авахад он жавууд маань их тусалсан. Он жавууддаа их л баярлаж явдаг. Одоо би нэг он жавынхаа байранд байгаа. Өдөр болгон “Миний найз гоё шүү” гэх мэт сайхан үгсийг надад хэлэн , маш их дэмждэг. Манай тэр он жавын эхнэр нь бас намайг их дэмждэг.
Би Сайншандруу нэг явчихаад ирсэн. Хэдхэн хоночихоод буцаад ирсэн. Хүүтэйгээ уулзсан. Миний хувьд бол сайхан байсан л даа. Гэхдээ бас асуудал байсаан байсан. Тэрийг одоо нарийн ширийн яриад яах вэ. Нэгдүгээрт хүн сэтгэлийн л амьтан. Хоёрдугаарт “Хүн ер нь архи уугаад ирэхээрээ , Би ямар архичин биш” гэж өөрсдийгөө боддог. Би ч гэсэн залуу байхдаа яг тэгж боддог байсан. “Ямар архичин биш , маргааш болъё гэвэл болъчихно шүү дээ” гээд л тэгж өөрөө өөрийгөө хаацайлдаг. Эсвэл тэр муу тэгээд гээд хэн нэгнээс шалтгаан, шантааж хайдаг. Миний хувьд бол ийм л байсан. Яс юман дээр зүгээр уух гээд л дурандаа тэр байхгүйюу. “Би маргааш болъчихно” гээд уугаад л яваад байдаг. Яс юман дээрээ архиндаа өөрийгөө уулгуулчихсан байдаг байхгүйюу. Ер нь бол эмчилгээ , тэр нэг код мод гэж хүний махан биеийг кодлоно гэж юу байх вэ. Тиймэрхүү юмаар бус зүгээр л сэтгэл зүрхээрээ л гарах хэрэгтэй . Архинд орж болсон юмчинь гарч яагаад болдоггүй юмбэ. Өөрөө дурандаа ууж болсон юмчинь зүгээр л энийг болъчихъё гэж яагаад болдоггүй юмбэ. Тийм биздээ.
Би одоо яг “ингэнэ, тэгнэ” гэж хэлэхгүй. Зүгээр л ер нь цаг хугацаа л харуулна гэж хэлмээр байна. Харин намайг архи , дарс эргээд уучихна даа гэж хэлсэн хүмүүст хандаж хэлэхэд “Үгүй ээ,” гэж хэлмээр байна. Яах вэ тэгэхдээ шүүмжлэл дунд хатуухан боловч үнэн үгнүүд явдаг. Тусгах юмаа тусгаж , өөр дээрээ хүлээж авдаг. “Энэ хүмүүс ингэж байна , Тэгвэл энэ тал дээрээ анхаарах юм байна” гэж боддог.Заавал ам хэлээрээ биш үйлдлээрээ өөрийнхөө байгаа байдлаараа хариу барих ёстой юм байна гэж дотроо бодож байгаа” хэмээн энэхүү ярилцлагыг eguur.mn сайтад өгчээ.