
УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл нь Аргалант суманд малчин болжээ
УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл нь Дорнод аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож , сүүлд Соёл боловсрол спортын яамны “Төрийн нарийн бичгийн дарга” хийж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд өдгөө Төв аймгийн Аргалант суманд малчин болжээ.
“Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан үүнд сэтгэгдэл хэлэхдээ: “Өмнөхөн үед тэтгэвэр гараад хэдэн хонь хариулаад ч юм уу, хашаандаа ногоо тариад сууна гэдэг байлаа. Одоогийн хөгшчүүл шиг Үндсэн хуулийн цэцэд сууна, Элчин сайд, консулаар явна гэж эрх хүүхэд шиг уруулаа унжуулж байсангүй. Хуучин цагийн ихэс дээдэс хүртэл нас ахиад эхлэнгүүт нутгаа бараадан мал маллаж суусан түүхтэй юм билээ. Нас ахиад ач зээгээ эрүүл агаарт тойруулан суулгах зөв жишиг шүү” хэмээн бичжээ.
Сошиал хэрэглэгчдийн сэтгэгдэлээс хуваалцвал:
Сэтгэгдэл 1: Сайхан хэдэн адуутай. Зун ах дүүсийнхээ хүүхдүүдийн гэдэс цайлгаад зусдаг их эгэл жирийн сайхан хүн.
Сэтгэгдэл 2: Мөнгөний боол болчихоогүй өөрийнхөө дураар хүссэнээрээ аж төрж байгаа жинхэнэ монгол эр байна даа. Аз жаргал амжилт хүсье.
Сэтгэгдэл 3: Хамт ажиллаж байсан Алтангэрэлдээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Алтангэрэл маань ямарч хүнийг ялгаварлан гадуурхахгүй , ямарч хүнтэй эелдэг сайхан харьцдаг , ялангуяа ажилгүй ажил хийхийг хүсдэг хүмүүсийг дэмждэг , зааж сургадаг тийм эгэл жирийн хүн чанартай хүндээ
Сэтгэгдэл 4: Монгол эр хүн байхын утга учир энэ шүү дээ. Гэтэл ихэнх дарга нь эрүү өвдөг нь нийлж байж эхнэр хүүхэн сольсон, хов жив хор хог хутгасан, тэтгэвэртээ гардаггүй хогнууд. Энэ цагт ховордсон ёс зүй, хүн чанар хүнлэг сэтгэлтэй, хүүхэд залууст үлгэр жишээ болсон мундаг эр хүн.Монгол хүний мөн чанар
Сэтгэгдэл 5: Амьдралын мөн чанарыг таньсан хүн байна.Хаана тайван сайхан байна тэндээл байх хэрэгтэй.
Сэтгэгдэл 6: Гэрт нь очиж байсан үнэхээр сайхан амьдардаг , маш тансаг зэрэглэлийн харш шиг сууцтай. Халуун хүйтэн ус, нойлоо гайхалтай шийдсэн. Үхрийн Ферм, галуу шувуу байхгүй юм байхгүй. Олон төрлийн жимс жимсгэнийн модыг битүү тариалсан сайхан орчныг зөвхөн өөрөө бий болгосон маш тансаг амьдардаг хүн шүү дээ. Хөдөө орон нутагт яаж баян чинээлэг дутах юмгүй амьдарч болохыг үлгэрлэж яваа эр хүн.