
Дуучин Г.Эрдэнэчимэгийн өвөрмөц донж
СТА, Дуучин Г.Эрдэнэчимэг маань саяхан 11.04-ний өдөр “Огторгуйн охин” нэртэй тоглолтоо хийсэн билээ. Тэрээр энэхүү тоглолт нь түүний анхны бие даасан тоглолт байсан юм. Нилээд олон жил дуунуудаа хурааж хуримтлуулж ийнхүү томоохон чансаатай тоглолтыг хийсэн билээ. Тэрээр дуучин бүсгүй маань энэхүү тоглолтынхоо талаар хэлэхдээ: “Уртын дуу , ардын дууны салбар маань яалтачгүй өв соёл гэдэг утгаараа хүмүүсийн сонирхол харьцангуй бага байдаг. Тэгэхдээ сонирхолыг нь төрүүлэхийн тулд нилээдгүй хичээж хөдөлмөрлөлөө. Язгуур уламжлалт суурьтай шинэчилсэн бүтэцтэй тоглолт гэдгээрээ онцлог юм” хэмээн тоглолтоо хийхээсээ өмнө ярьж байсан юм.
Хамгийн сүүлд гаргасан дуу болох “Огторгуйн охин” , “Таминээ” зэрэг дуунууд нь үнэхээр хит болж байгаа билээ. Өвөрмөц , содон хэв маягтай уран бүтээлч маань энэ жил үнэхээр л нөөцөлж нөөцөлж гарж ирсэн гэлтэй уран бүтээлүүд болон тоглолт нь үнэхээрийн чанартай, шинэлэг , чансаа өндөрөөр үнэлэгдэж байна. Ингээд хөдөлмөрч , авъяастай , үзэсгэлэнт бүсгүйнхээ сүүлийн үеийн онцлох зургуудаас хуваалцая.