
Юм юмыг л амжуулдаг цогтой золбоотой бүсгүй дээ
Дуулна , загвар өмсөнө , жүжиглэнэ , сайн үйлсийн элч болно, бусдын эрхийг хамгаалах чиглэлээр нийгэмдээ нөлөөлнө , өөрийн брэндийг гарган бизнес хийнэ гэх зэрэг олон зүйлсийн хажуугаар сайн ээжийн үүргээ ч биелүүлдэг ёстой нэг аливааг амжуулдаг универсалные хүн дээ. Зүгээр л нэг жишээ дурьдахад саяхан шинэ үрээ өлгийдөн авсан ба төрөхөөсөө өмнө амжиж жирэмсэний зураг авалтуудаа янз бүрээр , загварлаг гэж жигтэйхэн янз янзаар л авхуулжээ. Юм юмыг л амжуулдаг цогтой , золбоотой , дэгжин бүсгүй шүү
Күэ тэр юу юугүй төрөх гээд , төрөхийнхөө өмнө 2,3 хоногийн өмнө эдгээр зургуудаа авхуулсан гэж байгаа хэрнээ ингээд өсгийтэй гуталтай зогсоод хүртэл зураг авхуулсан байгааг нь хар л даа.
Хаа ч явсан сүүхээтэй , мэдрэмжтэй , гал цогтой бүсгүй дээ. Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон асуудлаар байр сууриа илэрхийлж, идэвхтэй оролцдог нэгэн. Дайчин , хөдөлмөрч бүсгүй маань сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.
Ингээд бүхнийг амжуулдаг хэрнээ ганц ч удаа гомдоллоод буугаад өгч байгааг нь харсангүй. Ямартайч Монголын маань хөдөлмөрч , эрч хүчтэй , юунд ч нугарахгүй тэнхээтэй хэрнээ цагаахан сэтгэлтэй бүсгүйчүүдийн маань төлөөлөл дөө. Нара-даа улам их амжилт хүсье.