
Дэлхийн ой тогтоолтын хоёр удаагийн аварга , генесийн рекордыг эзэмшигч ихэр охид
Дэлхийн ой тогтоолтын хоёр удаагийн аварга , генесийн рекордыг эзэмшигч , Олон улсын хэмжээний мастер болох ихэр охидууддаа юуны өмнө Баяр хүргэе. Эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж байгаад тань маш их бахархаж , талархаж байна. Тэд Мөнхшүр , Энхшүр гэх ихэр охидууд юм.
Сонирхуулж хэлэхэд энэхүү спорт үүсч хөгжөөд 25 жил болоход өмнөх дэлхийн аваргууд 25 жилийн туршид дандаа эрэгтэй хүмүүс байсан бол манай хоёр ихрүүд маань анхны эмэгтэй аваргууд гэнэ.
Энэ онд тэд таван жилийн дараа дахин оролцож Оюуны спортын дэлхийн аваргаар хоёр дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүлжээ.
2017 онд Хятад орноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Геннесийн рекордыг эвдэж тус тусдаа Геннесид бүртгүүлж байсан билээ. Мөн тус тусдаа хувийн рекордуудыг эзэмшдэг байна. Нэр зүс , царай , зураг, хөзөр, цифр зэрэг төрлүүд дээр тус тусдаа дэлхийн рекордуудыг эзэмшдэг гэнэ.
Хамгийн сүүлд гаргасан бас нэг томоохон амжилт бол “Глобал дэлхийн чансаа” буюу дэлхийн холбоонуудын чансаанд тэд нэг хоёрт бичигдэж эхэлсэн байна.
Тэрээр ярилцлагандаа: “Бэлтгэл дээрээ бол бид хоёр хоорондоо их өрсөлдөнө. Харин тэмцээн дээр бол бид хоёр нэгнийгээ их дэмждэг.
Хамгийн анх Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр шүүгчид болон хүмүүс бид хоёрыг ихэр гэдгийг мэдээгүй , анзаараагүй байсан учраас нэг л хүн байн байн тайзан дээр гарч ирээд шагнал аваад байна гээд гайхах тохиолдол гарч байсан. Сүүлд нь бид хоёрыг ихэр гэж мэдээд үнэхээр бахархаж байна гээд баяр хүргэсэн.
Дэлхийн рекордыг эвдэх үед олон улсын шүүгчид их будилсан. Нэг гэрээс хоёр хүн гэхээр их гайхаад байсан. Хоёул хоёулаа дэлхийн рекордыг эвдээд байна ямар нэг будилаан байна уу гэж хүртэл шалгаж байсан” хэмээн инээлдэн ярилцлага өгсөн юм.
Эх сурвалж: zarig.mn