
Бүхий л амьдралынхаа турш өдөр бүр хүүхдүүд баярлуулж яваа өвөө
Бүхий л амьдралынхаа турш өдөр бүр хүүхдүүдийг баярлуулж яваа 63 настай энэхүү өвөөг Баяр гэдэг. Тэрээр Оросын Техникийн Коллежийн Шинжлэх ухаан технологийн сургуулийг “Уул уурхайн инженер” мэргэжилтэй төгсөж байжээ.
16 наснаасаа Шарын голын уурхайд мэргэжлээрээ ажилд орж 48 жил ажиллажээ. Улмаар 1998 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрээр сар бүр тэтгэврийн 780 мянган төгрөг авдаг бөгөөд 100 гаруй мянган төгрөгийг өөрийн хэрэглээндээ үлдээгээд бусдаар нь хүүхдүүдэд чихэр , бэлэг , мөнгө өгч баярлуулдаг байна.
Тэрээр ярилцлагандаа: “Надад мөнгөний хэрэг юу байхав. Амьд байж л байвал би хүүхдүүдийг баярлуулаал явж баймаар байна. Хүмүүс намайг гайхаад яах гэсийн, яах гэж ингэдэг юм балай юмбэ гэдэг л дээ. Би тэгээд өмнөөс нь би ямар нүгэл хурааж байгаа биш яадаг юмбэ гэдэг юм. Залуу жаахандаа хүүхдүүдэд 1 төгрөг өгдөг байлаа. 50 мөнгөөр кино үзчихдэг байсан үед 1 төгрөг бол хөөрхөн том мөнгө байлаа. Одоо бол хүүхэд бүрт 1000 төгрөг хавьцаа өгдөг” хэмээжээ.
Баяр өвөө Дархан-уул аймагт оршин суудаг. Түүнийг хар өвгөн нэрээр хүмүүс анддаггүй сайн мэддэг хэмээн ярьсан байна. Зөвхөн Дархан-Уул аймаг гэлтгүй өөр бусад хот, аймагруу явж хүртэл хүүхдүүд баярлуулдаг гэнэ. Улаанбаатар хотод удаа дараа ирж хүүхдүүд баярлуулахын нэгэнтэй сэтгүүлч ийнхүү тааран ярилцлага хийжээ.
Түүний гэргий 30 гаруй жилийн өмнө бурхан болжээ. Харин хоёр хүүхэд нь Солонгос улсад очоод олон жилийн өмнө ор сураггүй болсон байна. Хүүхэд баярлуулж инээхийг нь харах миний өрийг нэмгэлж , аз жаргалтай болгодог гэдгийг нулимс дуслуулан хэлсэн юм.
Тиймдээ ч явсан газар бүртээ хүүхдүүдийг том , жижиг гэж ялгалгүйгээр баярлуулахыг хүсдэг байна. Тэрээр өөрөө хэлэхдээ “Хүүхэд баярлуулах хичнээн сайхан гээч. Нүд нь гялалзаад л чин сэтгэлээсээ баярладаг. Тэрийг харах ямар гоё байдаг гэж санана. Би хамгийн жаахан өлгийтэй байсан ч хамаагүй өлгийнд нь мөнгө шургуулж өгч байгаа юмчинь” хэмээн ярьж байсан юм.
Баяр өвөө Уурхайн инженерээс гадна Цахилгаанчин мэргэжилтэй тул эвдэрсэн ус буцалгагч засварлаж сургуулийн хичээл эхлэх үеээр дотуур байруудаар тараадаг байна. Баяр өвөө хүүхэд ахуй цагаасаа л хүн баярлуулахын сайхныг мэдэрсэн тэрээр одоог болтол ингээд хүүхэд баярлуулсаар яваа буянтай буурал юм.
Эх сурвалж: NTV мэдээ