
Эхийн хайр хэзээ ч үхдэггүйг харуулдаг алдартай ”MAMA” аймшгийн кино
HALLOWEEN баярыг тохиолдуулан MAMA аймшгийн киноны талаар танилцуулъя. (Аймшигтай харагдах зургуудыг оруулсангүй.)
Jeffrey Desange гэх залуу санхүүгийн том асуудалд орж хамтран ажиллагсадаа болон салсан эхнэрээ хөнөөж өөрийн 2 охиноо болох 3 настай Victoria , 1 настай Lilly нарыг аван зугтаж явахдаа ойд осолдож тухайн ой дахь эзэнгүй байшинг олно. Охидоо , дараа нь өөрийгөө хөнөөх гэж төлөвлөж байхад нь MAMA гэх сүнс аавыг нь хөнөөн улмаар хоёр охиныг ойд зэрлэг байдлаар өсгөдөг. Ор сураггүй болсон 2 охиныг таван жилийн дараа авга ах нь олох бөгөөд энэ хүртэлх хугацаанд тэднийг MAMA гэх хүн өсгөсөн талаар тэд хэлдэг. Гэвч MAMA өөрийн хүүхдүүдийг буцаан авахыг хүсч араас нь ирдэг.
Охидын аавынх нь ихэр дүү болох Lucas хүмүүс хөлсөлж 5 жилийн турш охидыг хайсан байдаг юм. Охидыг олоход охид амьд ч гэлээ маш зэрлэгшсэн байв. Dreyfuss гэх сэтгэцийн эмч охидыг хяналтандаа авч судалгаа хийдэг ба тэрхүү судалж байх явцад том охин болох Victoria MAMA-ийн талаар ярьдаг. Эмч судалж байх хугацаандаа MAMA гэж яриад байгаа зүйл төсөөлөл биш бодит зүйл болохыг ойлгоно. Lucas-ийн найз бүсгүй болох Annabel-д тэрхүү зэрлэгшсэн хоёр охинтой хамт амьдрахад эхэндээ хэцүү байсан ч улмаар хоорондоо ойлголцож цаашдаа охидыг хайралж эхэлдэг. Victoria гэрийн амьдралд хурдан дасдаг боловч Lilly зэрлэг зан авирынхаа ихэнхийг нь хадгалсаар байдаг. Дүгнээд хэлэхэд аргагүй биздээ Lilly нэгхэн настайгаасаа эзгүй ойд үлдсэн шүүдээ . Victoria охин Lilly-ээс ялгаатай байдлаараа Annabel-тай улам бүр ойртож улмаар MAMA-тай тоглох хүсэлгүй болох нь MAMA-ын хардаж харамлах сэтгэлийг хөдөлгөж эхэлсэнээр аймшигт үйл явдалууд өрнөдөг.
MAMA-ын дайралтанд Lucas өртөж эмнэлэгт хэвтэх болно. Тэр үед Annabel хоёр охинтой үлдэх ба Annabel-ийн хар дарсан зүүд болон Victoria-ын түүнд хэлсэн ”MAMA таньд атаархаж байна” гэх анхааруулганд сандарч айсан Annabel энэ бүхнийг шалгахыг хүсдэг. Эмч Dreyfuss нь MAMA-ын халдлаганд үхэх ба үргэлжлүүлэн Annabel энэхүү хачин жигтэй зүйлсийн учирыг нь олохоор явах болно. Ийнхүү судалсанаар MAMA гэх сүнс нь 1800-д онд бусдаас болж хүүхэдтэйгээ нас барсан сэтгэцийн өвчтэй Edith Brennan гэх эмэгтэйг болохыг мэднэ.
MAMA яагаад сүнс болсон учир нь : Сэтгэцийн өвчтэй тэрхүү эмэгтэйг Гэлэнмаа нар хүүхдээс нь холдуулж , тусгаарлах гэж байхад нь хүүхдээ аван зугтаах эмэгтэй хадан хавцалын эрмэг дээр ирнэ. Мөрдөгч , Гэлэнмаа нар барих гэж дайрахад хүүхдээ барин хадан цохион дээрээс үсрэх үед усрүү орохоос өмнө хүүхэд нь мөчирт цохигдон модон дээр үлдсэн байдаг. Эмэгтэй усанд живсэн ч хүүхэд нь хамт усанд унаагүй юм. Тэрхүү зовлонт эмэгтэйн сүнс хүүхдээ яагаад хамт унаагүйг ойлгохгүй маш олон жил хайсаар л … Хүүхдээ хайсаар л буй зовлонт сүнс ийнхүү хоёр охинтой таарч хүүхдээ хайх сэтгэлийн зовлонгоо нөхсөн мэт…
MAMA 2 охиныг аваад явах ба энэ үед Lucas-ын зүүдэнд охидуудын аав нь орж ирэн ”хуучин байшинд очиж охидуудыг минь авраач” гэж хэлэх ба Lucas эмнэлэгээс оргон ойруу явна. Энэ үед Annabel тэрхүү эмэгтэйн хүүхдийнх нь шарилыг олж түүнд өгөхөөр ойруу явж байхдаа Lucas-тай тааралддаг.
Эх хүний сэтгэлийг аймшгийн киногоор хослуулсан энэхүү гайхалтай уран бүтээл нь ердөө 15 сая ам доллараар буюу тун бага зардалтайгаар бүтсэн кино юм. Гэтэл энэхүү кино нь зардалаасаа 10 дахин их буюу 146 сая ам долларын ашиг олсон юм.
Хүүхдийнх нь шарилыг өгөхөд сүнс хүүхдээ тэврэн….(Үнэхээр өрөвдмөөр)
Сүнс үрээ тэврэн тайвширч байх үедээ гадаад төрх нь аймшгийн төрхөөс хүн болон хувирч байх үед Lucas , Annabel хоёр охидыг аюулгүй газарлуу аваачихаар хөдлөхөд Lilly охин MAMA гэж орилно.
MAMA сүнс Lilly-ийн дуунаар гэнэт уурлан аймшигт дүр төрхдөө эргэн орж 2 охиныг авахаар дайрав. Lilly нэг настайгаасаа л MAMA-тай хамт өссөн болохоор MAMA-н хүүхэд нь мэт дотно харагддаг. Victoria охин MAMA-тай явахыг хүсээгүйч авга ах болон Annabel эгч хоёрт нь муу зүйл тохиолдохоос сэргийлж яахын аргагүй MAMA-г даган хадан цохиоруу хамт алхах үед Annabel охиныг буцааж авах гэж маш их чаргууцалдаж хичээж буйг харсан MAMA том охин болох Victoria-г үлдээхийг хүлээн зөвшөөрдөг юм. Энэ үед MAMA, Victoria, Lilly нар нулимас дүүрэн салах ёс гүйцэтгэж нэгэндээ хайртайгаа хэлдэг.
Ийнхүү MAMA гэх сүнс Lilly охиныг аван тэврэлдэн жаргалтайгаар хаднаас үсрэн модонд цохигдохоосоо өмнө эрвээхэйн бороо болон хувирдаг…
Эх хүний сэтгэлийг аймшгийн киногоор хослуулсан энэхүү гайхалтай уран бүтээл нь ердөө 15 сая ам доллараар буюу тун бага зардалтайгаар бүтсэн кино юм. Гэтэл энэхүү кино нь зардалаасаа 10 дахин их буюу 146 сая ам долларын ашиг олсон юм.
Энэхүү киног би өөрийнхөө нэг өнцөгөөр харлаа. Та бүхэн маань өөрсдөө үзэн өөр өөрсдийн өнцөгөөр тайлаарай