
Альбинизмтай хүмүүсийн өвөрмөц гоо үзэсгэлэн
Альбиниз нь маш ховор тохиолддог генийн өөрчлөлттэй хүмүүс юм. Ховор гэдгийн учир нь хорин мянган хүний нэгэнд тохиолддог гэсэн үг. Альбинизмтай төрсөн хүмүүс нь арьс, үс , нүдний пигментын дутагдалтай төрдөг байна. Харамсалтай нь Ази , Африкт энэ төрлийн генийн өөрчлөлттэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах тохиолдол их байдаг гэнэ.
Ялангуяа Хятадад эдгээр хүмүүсийг хараал шүгэлсэн хэмээн үзэх нь ч бий. Иймэрхүү итгэл үнэмшлээс үүдэн нийгмийн гадуурхалд их өртдөг байна. Алибиносууд ямарч төрлийн арьстай хүнээс төрж болдог ба энэ нь генийн өөрчлөлттэй холбоотой гэсэн байдаг. Тэгэхдээ арьс , нүднээс бусдаар эрүүл саруул, ухаан сийрэг хүмүүс байдаг байна.
Жишээ дурьдахад өвөрмөц энэхүү төрхөөсөө болж эцэг , эхдээ 3 настайдаа хаягдсан Шюели гэх охины талаар дурьдая. Тэгэхдээ тэрхүү охин өөрийн өвөрмөц , бусдаас ялгаатай төрхөө давуу тал болгон 11 настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэр өнөөдөр алдартай Vogue сэтгүүлийг чимж тэрээр байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хайрлаж , хүмүүст өөртөө итгэх урам зоригийг өгсөн байна.
Ийнхүү тэр альбинизмийн талаарх эерэг ойлголтыг нийгэмд түгээж эхэлсэн байна
Yulia Taits хэмээх гэрэл зурагчин “Porcelain Beauty” болон “Porcelain Beauty 2” гэсэн хоёр төслийн хүрээнд альбинос хүмүүсийн давтагдашгүй гоо үзэсгэлэнг гэрэл зургийн хальсанд буулгаж, тэдний онцгой эрхэмсэг байдлыг дэлгэн харуулахыг зорьжээ. Энэхүү нийтлэл дээрх эдгээр зургууд нь түүний гэрэл зургийн хальсанд буусан бүтээлүүд юм
Албино хүмүүсийн нүд, арьс маш мэдрэмтгий эмзэг байдаг. Жишээ нь Шюели охин аливаа юмны 8-10 хувийг л хардаг байна. Нүд нь гэрэлд маш мэдрэмтгий байдаг тул тэд ихэнх зурган дээр нүдээ аньсан эсвэл өөр тийшээ харсан байдагийг та анзаарсан байх
Өөрийнхөө байгалиас заяасан төрхөнд таатай ханддаггүй хэн нэгэн таны эргэн тойронд бий юу? Хэрэв байдаг бол тэдэнд энэхүү зургийн түүврийг үзүүлж, хүн бүр өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй гэдгийг сануулаарай.