
Үзэсгэлэнт гавъяатуудын чамин охид
Ерээд оны тайзны сайхан бүсгүйчүүд болох У.Уранчимэг , О.Энхтуул , С.Өлзийхүү нар маань олон жил үнэнч нөхөрлөж буй найзууд билээ. Үе тэнгийн авъяаслаг бүсгүйчүүд маань Драмын театр хэмээх өнөр айлаас ажил , амьдралын гараагаа хамтдаа эхэлж байсан түүхтэй.
Салаа замын эрхээр тэд тус тусдаа уран бүтээл хийж яваа ч нөхөрлөлөө орхилгүй одоог болтол нөхөрлөсөөр яваа билээ.
Үүний тод жишээ бол саяхан тэд О.Энхтуулын тоглосон “Опал” жүжгийг охидуудынхаа хамт очиж үзэцгээснээ цахим хуудаснаа хуваалцжээ.
Нас бол тоо гэдгийг харуулж яваа гурван сайхан бүсгүйнхээ үзэсгэлэнт охидуудын зурагнаас хуваалцая.
“СТА О.Энхтуулын охин”-Түүнийг Б.Тамир гэдэг бөгөөд реппер Mrs.M гэдэг нэрээр урлагийн хүрээнд хүмүүс мэддэг
“МУГЖ С.Өлзийхүүгийн охин”- Жүжигчин Х.Баярмаа
“МУГЖ У.Уранчимэгийн охин”-Найруулагч , продюсер Ц.Анударь
Ээжүүдийнхээ царай зүс , бие хааны үзэсгэлэн гоог дуурайхын сацуу бүгд л мөн урлагийн хүмүүс болжээ. Ээжүүд нь ч одоо 50 нас гарсан гэхэд охидуудынхаа эгч нар нь юмшиг л харагдаж байна.