Олны танил эгчмэд бүсгүйчүүд

1 . Арав гаруй насны зөрүүтэй ч Т.Бархүү, И.Одончимэг хоёр маан хөөрхөн охиныхоо хамт төлөв түвшин сайхан амьдарч байгаа үлгэр жишээ хосууд юм.

Анх “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр Бархүү Одноод дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, элдэв маяггүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг их татсан гэдэг

2 . Таван насны зөрүүтэй ч Монголын сайхан хосуудын нэг бол яахын аргагүй Г.Нарансолонго , С.Тэмүүжин нар юм.

Жүжигчин Г.Нарансолонгыг ихэнх хүн гоё нүдтэй гэдэг бол харин Тэмка түүний чихэнд нь хамгийн ихээр татагдаж байсан гэнэ шүү. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдаж , дурлаж байсан гэдэг. Харин Нарансолонго маань Тэмкагийн цэвэрч дэгжин байдалд татагдсан гэдэг

3 . Загвар өмсөгч Э.Энхболд , Загвар зохион бүтээгч дизайнер Д.Отгонжаргал нар 7 насны зөрүүтэй төдийгүй мөнл нэгэн салбарт хамтдаа ажилладаг , сайхан гэр бүл юм.

Энхболд хэлэхдээ: Олон жил ганц бие явж байгаад одоо л найз охинтой болъё гэж бодож байх үедээ эхнэртэйгээ танилцсан. Тэр үед би 20-той л залуу байсан. Анх танилцахдаа насаа нэмээд 23-тай гээд хэлчихэж билээ. Нөгөө 23 нас нь хэдэн жил огт өөрчлөгддөггүй, тэгээд охиноо төрдөг жил яг жинхэнээсээ 23-тай гэж хэлсэндээ. Миний эхнэрийн бүх зүйл нь гоё. Сайн ч гэрийн эзэгтэй. Хоол сайхан хийдэг, халамжтай, ажилсаг ээж. Манай хүн чинь Монголдоо л анх удаа эрэгтэй хувцасны коллекшн урлаж шоу хийсэн хүн шүү дээ. Загвар өмсөгч Х.Бадамгэрэл бид хоёр нэг нэгнээ шоолдог юм. Яагаад гэвэл манай хүн загварын шоугаа хийхийн тулд эрэгтэй загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт хийж, тэр дундаасаа намайг сонгосон. Тэндээс бидний харилцаа улам гүнзгийрч гэр бүл болсон. Харин дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр “My love” дууныхаа клипэнд тоглуулахаар эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаж, тэднээсээ Х.Бадамгэрэлийг сонгосон юм билээ. Одоо тэд бас л гэр бүл болсон. “Хоёулаа л сонгон шалгаруулалтад орж байж ханиа олж дээ” гээд нэгнийгээ шоолж инээдэг юм. Эхнэрээсээ өмнө хүнтэй үерхэж байсан туршлага надад байгаагүй. Анхны найз охинтойгоо гэр бүл болсондоо. Урлах эрдэм дээд сургуульд Оля гээд их царайлаг загвар зохион бүтээгч байдаг тухай өмнө сонсож байсан ч харж байгаагүй юм. Анх шалгаруулалтанд нь орохоор очихдоо хараад “Аан энэ нөгөө хөөрхөн бүсгүй байх нь гэж бодоод ямар сайхан бүсгүй вэ гэж харж байсан даа ” хэмээн ийнхүү ярилцлагандаа дурьдаж байжээ