
АББА ХАМТЛАГИЙН 50 ЖИЛИЙН ОЙ
Шведийн домогт Абба хамтлагийг мэдэхгүй хүн ховор бизээ. Хүн бүрийн мэдэх “Happy new year” дуу нь тус хамтлагийн 1980 оны бүтээл билээ.
ABBA хамтлаг 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1974 оны “Eurovision Song Contest” гэх дууны тэмцээнд түрүүлсэнээр тэдний амжилт оргил эхэлсэн юм. Тус хамтлаг “Dancing queen” , “Mamma Mia” , “S.O.S” , “Gimme gimme” , “Happy new year” “Money , money ” зэрэг олон хит дуунуудаараа алдартай билээ.
Хамтлагын гишүүд бол Björn Ulvaeus, Agnetha Fältskog, Benny Andersson, болон Anni-Frid Lyngstad нар юм. Тиймдээ ч нэрнүүдийнхээ эхний үсгүүдээр ийнхүү ABBA хэмээх нэрийг өгсөн бизээ. 1972-1982 он хүртэл 10 жил тэд үнэхээр оргил уран бүтээлчид байлаа. Харамсалтай нь 1982 онд хамтлаг тарсан юм. Анх хамтлаг байгуулагдахдаа дөрвүүлээ хосууд байсан бол 1982 онд салах өргөдлүүдээ өгч хосууд салсан ба улмаар хамтлаг ийнхүү тарсан юм.
Хамтлаг 1982 онд тарснаасаа хойш дахин уран бүтээл гаргаагүй бөгөөд 2000 онд тэд дахин нэгдэж, аялан тоглолт зохион байгуулах 1 тэрбум долларын саналаас татгалзаж байсан гэдэг. 1982 оноос хойш 34 жилийн дараа буюу 2016 онд тэд дахин нэгдэж цомог гаргана , тоглолтоо хийнэ гэж байсан хэдий ч хойшилсоор 2021 онд ABBA VOYAGE хэмээх цомгоо гаргасан юм.
Харин энэ онд буюу хамтлаг анх үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн дараа өөрсдийн дижитал аваторуудаар бүтээсэн виртуал шоу тоглолтыг үзүүлсэн юм. Дахиж шинэ дуу хийгээгүй ч гэлээ хуучин дуунуудаа өөрсдийн залуу үеийн дүрүүдээ дижитал аваторуудаар бүтээн виртуал шоу буюу энтертайнментийн цоо шинэ төрлөөр сонсогч, фэнүүдтэйгээ уулзсан юм.
Аббагийн виртуал тоглолтын бичлэгийг бүтээх ажилд 850 гаруй хүн оролцжээ. “Агнета, Фрида, Бэнни, Бёрн нар тоглолтын бүх дуугаа таван долоо хоногийн турш бичүүлсэн ажээ. Энэ шоу нь Абба-г дуурайсан дөрвөн хүний тоглолт биш, жинхэнэ гишүүдийнх нь тоглолт байх болно” гэж шоуны продюсер Людвиг Андерссон ярьж байжээ.
“Цаг хугацааны машин” хэмээн нэрлэсэн энэхүү төсөл нь реалити, дижитал технологийн цоо шинэ шийдлийг ашиглан хамтлагийнхан үзэгч, сонсогчидтойгоо дахин уулзажээ
Энэ жил тус хамтлагийн анх үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой болж байна . ABBA хамтлагийн хит уран бүтээлүүдээс таны хамгийн дуртай дуу нь юу вэ? Та яг одоо ABBA хамтлагийн бүтээлээс нэг сонсоод үзээрэй. Сайхан дурсамж сэргэх болно