78 НАСТАЙ ЖҮЖИГЧИН БРЭНДҮҮДИЙН ЗУРАГ АВАЛТАНД ОРОЛЦЛОО

“Squid Game” киногоор од болсон 78 настай жүжигчин OH YEONG SU нь Солонгос улс дахь Adidas болон Balenciaga брэндийн хамтарсан ирэх хаврын шинэ загваруудын зураг авалтанд оролцлоо

Энэхүү эрхэм 1944.10.19-нд төрсөн Өмнөд солонгосын жүжигчин юм. Тэрээр 1967 оноос жүжигчний карьераа эхэлсэн ба нийт 200-аад бүтээлд дүрээ үлдээсэн жүжигчин ажээ

Тайзны жүжигт ихэвчлэн шашны чиглэлийн дүрийг бүтэээдэг байсан учраас кино , дэлгэцийн уран бүтээлд ихэвчлэн ламын дүрийг бүтээдгээрээ онцлог жүжигчин ажээ.

2021 онд Netflix-ийн алдарт бүтээл болох Squid game кинонд тоглосноор нэр хүндээ дэлхий дахинд өсгөж цаашлаад энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-аар “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналыг хүртсэн байна.

Энэхүү томоохон брэндүүдийн зураг авалтанд зургаа даруулсан байдал нь үнэхээр янзтай харагдаж байгааг маш олон хүмүүс онцлон ярьж байгаа ажээ